Бид 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос Хөвсгөлийн нутгаас олдсон тухай мэдээлсэн. Тус олдвор болоод, малтлагын ажлын талаар мэдээлсэн хэвлэлийн бага хурлын үеэр малтлага, судалгааны ажлыг ахлан ажилласан Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхантай ярилцаа.
-Тухайн газар олдсон олдворууд нь яг хэдий үеийн болоод ямар язгууртнуудын булш юм бэ?
-Бид уг олдвор, булшийг яг тэр хааных гээд хэлэх ямар ч боломжгүй. Учир нь Монголын ямар ч түүх, сурвалжид ямар хааныг хаана оршуулсан тухай мэдээлэл, сурвалж байхгүй. Европын зарим үндэстнүүд шиг чулуун хөшөө зэргийг босгодоггүй учраас нүүдэлчдийн булш тун нууцлагдмал. Зөвхөн умард Монголд байсан бүлэг язгууртнуудын булш байх гэж таамаглаж байна. Бид онц цагийг нь нарийвчлан тогтооно. Мэдээж ДНХ-ийн судалгаа хийхээр генийн өвтэй болох байх.
Сэргээн засварлах, судалгааны лаборатори манайд байхгүй. Бид өнөөдөр энэ чиглэлээр дэлхийгээс хоцорсон
-Энэхүү олдворуудыг цаашид хэрхэн хадгалах вэ?
-Бидэнд лаборатори хэрэгтэй. Монголын соёлын өвийг хадгалж, хамгаалах томоохон сан хөмрөг хэрэгтэй байна. Сэргээн засварлах, судалгааны лаборатори манайд байхгүй. Бид өнөөдөр энэ чиглэлээр дэлхийгээс хоцорсон. Ганц гайгүй микроскоп ч байхгүй шүү дээ. Харин олон улсын багтай хамтран ажиллаж байгаа болохоор дутуугаа нөхөж, дундуураа дүүргэн, зарим байгууллагатай гэрээ хийгээд ажиллаж байна. Жишээ нь энэ өрмийг Улаанбаатарт авчрахын тулд, хайлуулчихгүй гэж би машиндаа хийн хажууд нь мөс хийж, мөсийг нь хайлахаар сольсоор ирсэн. Азаар манай музейд “Жайка” төслийн ачаар хадгалах хөргөгчүүд байсан. Олон улсын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж Цельсийн -18 градус хадгалж байна. Цаашид олон нийтэд үзүүлэхийн тулд хөргүүртэй хорго, технологи хэрэгтэй.
-Тухайн ваартай өрөм, шар томыг ямар зорилгоор хэрэглэж байсан бол?
-Арай эрт дүгнэлт байж магадгүй ч өрөм, шар тосоор зул барьдаг байсан болов уу гэсэн төсөөлөл байна. Хоёр ваарын голоос өргөн зулын гол олдсон.
Тоносон булшийг малтахад музей байгуулах хэмжээний олдвор байна гэдгийг төр засагт уламжилсан. Энэ мэдээллийн араас хулгай, тонуул явах учраас хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай.
Цаашид энэ бүс рүү нэг ч хүнийг оруулахгүй байх арга хэмжээг аймгийн Засаг захиргаа, цагдаа, төр засаг анхаарч, хараа хяналтаа сайжруулаасай гэсэн хүсэлтийг өнөөдрийн хурлаар дамжуулан илэрхийлэх нь бидний бас зорилго.
-Судалгаа хийсэн тухайн газар хамгаалалт хийсэн үү?
-Хамгаалалтын тал дээр хэцүү. Би аймаг, сумдынх нь удирдлага, сайд, яамандаа энэ бүсийг хайрлаж хамгаалах тухай хүсэлт гаргасан. Мэдээж дахиад л хулгай тонуул гарах байх гэж би айж байна. Өнгөрсөн жил бид бас олон зүйл олоод зарлаагүй. Учир нь Хориг ууланд бүрэн хэмжээний авран хамгаалах хийчхээд зарлая гэсэн бодолтой байсан юм. Цаашид нэг ч хүнийг энэ бүс рүү бүү оруулаасай. Тэнд бүтэн байгаа булш их бий. Бид бүтэн булшинд хүрээгүй.
Бид зөвхөн нэг хэсгийг нь авран хамгааллаа. Цаашид Дархадын хотгор, Хорьдол сарьдгийн уулсыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах, судалгаа хийж, авран хамгаалах шаардлагатай байна.
-Тонуулчид болон тэдний авч явсан байж болзошгүй олдворуудыг олох боломжтой юу?
-Миний бодлоор бидний дэлгэн тавьсан эдгээр олдворууд цагдаа, сэргийлэхэд том баримт болох байх. Хууль бус наймаанд эдгээрийн эд хэсэг, адил төстэй зүйлс байвал энэхүү олдворуудын нэг хэсэг байж болзошгүй. Үүн дээр цагдаагийн байгууллага анхаарал тавьж ажиллах байх.
-Малтлага хийхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарав?
-Бидэнд учирсан бэрхшээл бол байгалийн нөхцөл байдал. Мэдээж бүхий л судалгаа, судлаачдад хангалттай зүйл гэж байхгүй. Энэ судалгааг дандаа л гаднын хөрөнгө оруулалт, дэмжлэгээр хоёр жилийн хугацаанд хийсэн. Үүнд Монгол улсын засгийн газраас нэг ч төгрөг гараагүй. Маш их бороо орж байсан болохоор дээгүүрээ борооноос халхлах саравч татаж байгаад цаг нартай уралдан ажилласан. Хамт ажилласан оюутан судлаачид нэг ч өдөр амралгүйгээр 40 хоногийн турш тасралтгүй малтлага хийсэн. Эдгээр сэргээн засварлалтыг өвлийн нөхцөлд хээрийн лабораторид хийсэн.
50 орчим хайрцагтай олдвор авчирснаас энд цөөхөн хэдийг нь дэлгэсэн. Яг хэчнээн олдвор байгааг нь тооцоогүй, маш их олдвор байгаа. Бидний авч чадахаас гадна авч чадахааргүй зүйлс маш их байсан.
-Олдвор хийсэн газар одоо ямар байдалтай байгаа вэ? Тэнд хамгаалалт бий юу?
-Хамгаалалт байхгүй. Малтлага хийсэн бүх талбай болоод тонуулчдын ухсан нүхийг бид нөхөн сэргээсэн. Өмнөх шиг нь болгон булаж, гунигтай түүх нь тэндээ үлдсэн бол гэгээлэг олдворууд нь энд ирсэн.
Эдгээр үзмэрүүдийг зөвхөн өнөөдөр хэвлэлийн бага хуралд зориулан дэлгэсэн. Он гаргаад тусгай үзэсгэлэн гаргана.