Өнгөрөгч долоон сард Лос Лэйкерс багтай нэг жилийн 3.5$ саяын гэрээ байгуулсан, лигийн шилдэг төвийн тоглогчдын нэг Демаркус Казинс Лас Вегасд болсон бэлтгэлийн үеэр өвдөгний чагтан шөрмөсөндөө бэртэл авч бэлтгэлийн заалыг орхисон байна. Тэрээр 2018 оны нэгдүгээр сард Нью Орлеанс Пеликанс багын бүрэлдэхүүнд байхдаа Ахиллын шөрмөсөө таслан улирлаа дуусгаад, Голдэн Стэйт Уарриорс багт нэгдэж өнгөрсөн Плэйоффын эхний шатанд гуяны булчингаа тасалж байсан билээ. Ийнхүү тэрээр хоёр жилийн дотор гурав дахь маш хүнд бэртэл аваад байна.
Дөрвөн удаагийн бүх одод өнгөрсөн улиралд Голдэн Стэйт Уарриорс багын бүрэлдэхүүнд 30 тоглолтод оролцож 16.3 оноо, 10.9 самбар дунджилсан билээ. Түүнийг авсан Лос Анжелес Лэйкерс баг ирэх улирлын эхний 14 тоглолтын 10-г нь талбай дээрээ хийх хуваарьтай байгаа учраас улирлын сүүлийн хагаст Казинсын багтаа оруулах хувь нэмэр өгүүлэгдэх болов уу. Хамгийн авьяаслаг том залуусын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг түүний хувьд 2019-20 оны улирлыг өнжиж магадгүй байна.
Э.Саруултөгс