Вашингтон Визардс баг бүх одод тоглогч Антуан Жэмисонг сагсан бөмбөг хариуцсан захирлын албанд томиллоо. Энэ талаар багийн ерөнхий менежер Томми Шеппард “Бид Антуаныг Визардстай буцаж нэгдсэн баяртай байна. Түүний сагсан бөмбөгийн талаарх гүн мэдлэг бидэнд тус болох нь ойлгомжтой. Тэр үргэлж л жинхэнэ мэргэжлийн тамирчин, хөдөлмөрч нэгэн байсан. Тэр үүнийгээ удирдах албандаа ч гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Өдгөө 43 настай Жэмисон өнгөрсөн 2 жилийн хугацаанд Лос Анжелес Лейкерс багийн скаутаар ажилласан юм. Жэмисон нь багийн тамирчдыг хариуцсан туслах ерөнхийлөгч Жонни Рожерсын хамтаар NBA болон G лигийн тоглогчид руу чиглэсэн скаутын ажил руу чиглэж ажиллах юм.
Жэмисон нь 2004-2010 оны хооронд 6 улирлыг Визардсын өмсгөлтэй өнгөрүүлэхдээ 20.8 оноо, 8.9 самбар дунджилснаар 2 ч удаа бүх одод болж байсан билээ.
Б.Энх-Амгалан