Хоёр сар гаруй үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас сүүлийн өдрүүдэд Хонконгоос гарах нислэгүүд хаагдсан учир арлын зочид буудлуудын захиалга эрс унасан байна.
Энэ сард зочид буудлын өрөөний борлуулалтын орлого 50 хувь унах төлөвтэй байгааг тус хотын аялал жуулчлалын салбарыг төлөөлдөг хууль тогтоогч Ию Сивин ярилаа. Ялангуяа нийт жуулчдын 80 хувийг эзэлдэг эх газрын Хятадаас ирэх зочид аюулгүй байдалдаа түгшин аяллаа олноор цуцалж байна.
Бослого болон АНУ, Хятадын худалдааны дайны нөлөөгөөр саарч буй арлын эдийн засгийн өсөлт цаашид бүр суларч болзошгүйг шинжээчид анхааруулав. Ноён Июгийн хэлснээр жилийн эхний хагаст 90 хувь байсан буудлын өрөө дүүргэлт гуравны нэгээр буурсан бөгөөд байдал цаашдаа улам муудаж магадгүй байна. Тэрбээр “Аялал жуулчлалд асар том сөрөг нөлөө үзүүллээ” гээд жагсагчид Шенжэнээс ирсэн нэг хүн рүү дайрсан баримтыг эш татав.
Ялангуяа нийт жуулчдын 80 хувийг эзэлдэг эх газрын Хятадаас ирэх зочид аюулгүй байдалдаа түгшин аяллаа олноор цуцалж байна.
Аюулаас хамгаалахын ажилтан хэмээн сэжиглэж, халдлага хийсэн тохиолдол Хятадын нийгмийн сүлжээний Weibo платформ дээр өдрийн топ сэдэв болсон юм. Эх газраас арал руу аялахаар төлөвлөсөн хүмүүс нисэх буудлаар дамжихаас болгоомжилж буй. Вуханий их сургуулийн оюутан Жасмин Жи Канадаас буцах замдаа Хонконгоор дайрахаар төлөвлөсөн ч дайралтад өртөхөөс айсан тул аяллаа хойшлуулснаа ярьжээ.
Зургадугаар сараас эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Азийн хамгийн ачаалалтай нисэх буудлыг эзэлж, хэдэн нислэгийг саатуулснаар шинэ шатанд гарсан. Жагсагчид эхэндээ нутгийн гэмт хэрэгтнүүдийг эх газарт шилжүүлэн өгөх хуулийг эсэргүүцэн гудамжинд гарсан ч улмаар Хонконгийн захирагч Кэрри Лэмийг огцрохыг шаардаж байв.
Өнөөгийн нөхцөлд аюулгүйн шалтгааны улмаас буудлын өрөөний үнэ доошилсоор байна. Дээгүүр зэрэглэлийн Conrad зочид буудлын өрөөний үнэ 195 ам.доллар байгаа нь хоёр сарын дараах захиалгынхаас 40 хувь хямд байна. Marriot, Shangri-La буудлууд мөн хэмжээгээр хямдарчээ. Shangri-La-гийн хэвлэлийн төлөөлөгч “Хэд хэдэн оронд сэрэмжлүүлсэн аяллын зөвлөмж гарсны дараа гадаадын зочид, жуулчид, бизнесийнхэн аяллаа олноор цуцалсан. Түүнчлэн нутгийн иргэд зоогийн газар, дэлгүүрээр явах нь багасаж байна” гэв.
Аялал жуулчлалын салбар бослогод хамгийн хүндээр өртөж, Хонконгийн эдийн засгийн өсөлтийг 0.3 хувиар доошлуулж магадгүй байна. Жижиглэн худалдаа үнийн дүнгээр таван сар дараалан буурсны дээр жижиг, дунд бизнесийнхний итгэлийн индекс үнэмлэхүй хэмжээгээр доошилжээ. MSCI-ийн Хон Конгийн хувьцааны индекс 10 өдөр дараалан унаж байгаа нь 1984 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болж байна.
Bloomberg News