ОХУ, БНХАУ-ын эрх баригчид ирэх жилийн Токиогийн олимпийн бэлтгэлийг хангахад Венесуэлийн тамирчдад туслах санал тавьжээ. Энэ тухай тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр мэдээлэв.
Тэрээр “ОХУ, БНХАУ-ын зүгээс манай тамирчдад олимпийн бэлтгэлээ базаахад туслахаар болсон” гэж залуу тамирчидтайгаа уулзах үеэр ярьсан байна. Ийнхүү Венесуэлийн тамирчид Орос, Хятад руу явж бэлтгэл, сургуулилтаа хийх боломжтой боллоо.
Мадуро “Бид Токиогийн олимпоор хамаг хүч чадлаа ашиглан өөрсдийн гаргасан дээд амжилтуудаа эвдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
2020 оны зуны олимп ирэх жилийн долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: Tass.com