Н.К.Рерихийн “Шамбала” музей ОХУ-ын Санкт-Петербург хотын Рерихийн гэр бүлийн музей институт, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Рерих нар ба Монгол” олон улсын II эрдэм шинжилгээний их хурлыг “Тэнгэрийн үзэл ба космизмын онол” сэдвээр Монгол Улсын Засгийн газар, Шадар сайд, Гадаад харилцааны яам, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Израль, Австрали, зэрэг улсуудын 27 төлөөлөгч, зочид оролцлоо.
Рерих нь гэр бүлээрээ Монголын түүх, хэл шинжлэлийг судалсан
Санкт-Петербург хот дахь Рерихийн гэр бүлийн музей-хүрээлэнгийн захирал А.А.Бондаренко “Санкт Петербург хот дахь музейг 2001 онд байгуулсан. Тухайн үед Рерихийн хамгийн шинэ байгуулсан музейд тооцогдож байсан бол өнөөдөр Улаанбаатар хот дахь Рерихийн гэр музей энэ халааг залгаж байна. Энэхүү музейтэй бид маш сайн хамтарч ажилладаг. Музейн ховор үзмэрүүд болох Рерихийн өөрийнх нь гар бичмэлүүд мөн гэрийнх нь тавилга, хэрэглэж байсан эд зүйлс нь музейн суурь болж өгдөг” гэлээ.
Н.К.Рерих нь шинжлэх ухаан болон урлагийн салбарт соён гэгээрүүлэгч, Өрнө, Дорнын түүх, соёлын харилцаа, нэгдэл холбоог судалж байснаараа түүхэнд үлдсэн хүн юм. Н. К. Рерихийн хүү Юрий Н.Рерихийн шавь академич Ш.Бирагийн гаргасан дэлхийн хэмжээний шинэ үзэл болох “Тэнгэрийн үзэл”-ийг өнөөдөр эрдэмтэд судлан “Рерих нар ба Монгол” сэдвийг хөгжүүлж, олон улсын төвшинд ажиллаж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин “ОХУ-ын Санкт Петербург хотод болсон “Энэхүү хурал нь Монголын соёлын өдрүүд”-ийн үргэлжлэл болон зохион байгуулж байгаагаараа олон улсын өндөр ач холбогдолтой хурал болж байна. 1990 оны үеэс төрөөс Монгол судлалыг анхаарах анхаарал бага зэрэг суларсан. Тиймээс Монгол улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулан авч хэлэлцэн улсын төсөвт жил бүр тодорхой хэмжээний хөрөнгийг тусгаж байгаа.
Өнөөдрийн үйл ажиллагаа нь чухал ач холбогдолтой, Рерих нь гэр бүлээрээ Монголын түүх, хэл шинжлэлийг судалсан. Энэ хүний хийсэн бүтээсэн зүйлийг судалж, үнэн бодитой дүгнэлтийг өгч нийтийн хүртээл болгох нь үнэхээр том ажил юм. Энэхүү ажлыг санаачлан тогтмол үйл ажиллагаа болгож байгаа БСШУСЯ, Засгийн гарын тамгын газар, Дүрслэх урлагийн музей, ОХУ-ын холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Шадар сайд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын хуулийн тогтоол болон “Улаан хүлэгт баатар” уран зургийн хуулбарыг бэлэглэлээ.
Ц.Уянга