Хүний нөөцийн талаар болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг дэлхийн хамгийн том байгууллага Mercer-ийн 2018 оны судалгаагаар нийт ажилчдын гуравны нэг нь дараагийн 12 сард ажлаасаа гарахаар төлөвлөж байдаг аж.
Нэг чадварлаг ажилтан солигдоход компанид тухайн ажилтны жилийн цалинг хоёр нугалах хэмжээний зардал гардаг байна. Тиймээс сайн ажилтнаа алдана гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш юм.
Хүмүүс ажлаасаа гарсан, эсвэл сольсон хүнийг ихэвчлэн “залхуу” хэмээн нэрлэдэг. Гэвч зарим нь илүү тохь тухтай, ачаалал багатай ажил хайж байдаг байж мэднэ. Эсвэл нэгэн хэвийн амьдралд дасан зохицдоггүй, уйдамхай, өөр зүйл хийж үзэх сонирхолтой байж ч болох юм.
Тэгэхээр амьдралын хэв маягаа өөрчлөхийн тулд ажлаасаа гарах нь зөв үү? Энэ нь залхуу гэсэн үг үү? Ажил хаялтыг зогсоохын тулд компани юу хийх ёстой вэ?
Дээрх асуулт, асуудлын талаар хариулт өгөх 20 баримт:
- 2000 гаруй ажилчдаас авсан судалгаанд оролцогчдийн 43 хувь нь шинэ ажил хайж байгаа гэжээ. Үүний гол шалтгаан нь компанийн дотоод соёл байв.
Эх сурвалж: Hayes.com - Судалгаанд оролцогчдийн 80 хувь нь уян хатан ажлын байртай бол үнэнч байх нь их хэмээжээ.
Эх сурвалж: FlexJobs - Хэрэв дарга нь ажилчдаа ойлгох чадвартай бол ажилчдын 92 хувь нь уг ажлын байрандаа үлдэнэ.
Эх сурвалж: Businesssolver - Гэрээ хийсэн ажилчдын эхний 12 сард шинэ ажлын байр хайх магадлал 59 хувь бага байдаг.
Эх сурвалж: Gallup - Ажлын зарим цагт алсын зайнаас ажиллах боломж олгосон ажилчдын 39 хувь нь ажлаасаа гардаг.
Эх сурвалж: Gallup - Ажилчдын хөгжих боломж нь компанийн хадгаламжийн түвшинг 30-50 хувиар нэмдэг.
Эх сурвалж: Robert Half - Судалгаанд хамрагдсан 2000 ажилчдын 70 хувь нь хүчин чадал сайтай, хурдан технологи байхгүй бол ажлаасаа гарна гэжээ.
Эх сурвалж: Jive Communications - Ажилчдын 62 хувь нь дараагийн хоёр жилийн дотор ажлаасаа гарч чөлөөт зах зээлд ажиллах сонирхолтой байдаг аж.
Эх сурвалж: Deloitte - Ажилчдын 71 хувь нь илүү сайн ажилтай болохын тулд цалин хасахыг хүлээн зөвшөөрнө.
Эх сурвалж: Hayes.com - Мөнгө бол асуудал биш. Ажилчдын ердөө 12 хувь нь л илүү их цалин хүсэж ажлаасаа гардаг.
Эх сурвалж: CareerBuilder.com - Ажил олгогчдийн 89 хувь нь ажилчид их мөнгөний төлөө ажлаасаа гардаг гэж буруугаар боддог.
Эх сурвалж: Лэй Брэнхэм, “Ажилчид ажлаасаа гарах 7 далд шалтгаан” номын зохиолч - 1961-1981 онд төрсөн ажилчид хэт их ачаалалтай ажиллах нь ажлаасаа гарах эрсдэл дагуулдаг.
Эх сурвалж: Hayes.com - Ажилдаа бүхий л хүч чармайлт, ур чадвараа зориулж ажилладаг ажилчдын ажлаасаа гарах магадлал 15 хувь байдаг.
Эх сурвалж: Gallup - Өөрийгөө бусдад үнэлэгдэхгүй байна гэж боддог ажилчдын ажлаасаа гарах магадлал 76 хувь байдаг.
Эх сурвалж: Lifeworks - Тухайн ажлын байр нь ирээдүйд ахиц дэвшилгүй гэж боддог ажилчдын 70 орчим хувь нь ажлаасаа гардаг.
Эх сурвалж: Willis Towers Watson - Ажлаасаа гарах шалтгааны 20-50 хувь нь ядаргаа гэж хүний нөөцийн мэргэжилтнүүд үздэг.
Эх сурвалж: Kronos - Дэлхий даяар ажилчдын 60 хувь нь 2-4 компанид ажиллаж үзсэн байдаг ба тэдний 43 хувь нь тухайн компани нь зөвхөн ашиг олоход анхаарлаа хандуулдаг гэж үздэг байна.
Эх сурвалж: O.C. Tanner - 2-4 өөр компанид ажиллаж байсан ажилчдын 42 хувь нь тэдний ажил маш их стресс үүсгэдэг гэж үздэг бол 36 хувь нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг хэмээн боддог байна.
Эх сурвалж: O.C. Tanner - Ажилчид хэрэв тухайн ажилдаа сэтгэл хангалуун бус байвал ажлаасаа гарах магадлал 30 байдаг ба тэдний 79 хувь нь ажил олгогч өөрт нь анхаарал тавьдаггүй гэж боддог аж.
Эх сурвалж: One4All - Нийгмийн өөрчлөлтөд дасан зохицол муутай компаниуд туршлагатай ажилчдаа алдах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг.
Эх сурвалж: Digittate
Эх сурвалж: Medium.com