Дипломат албаны машинд хууль бусаар их хэмжээний эм тээвэрлэж явсан Монголын дипломат ажилтанг шүүх хурал болж буй талаар Германы хэвлэлд мэдээлжээ.
2018 оны арванхоёрдугаар сард Германы цагдаа нар A17 буюу Дрезден хотын ойролцоох замд дипломат дугаартай автомашиныг зогсооход нэг бүр нь дөрвөн еврогийн үнэтэй 150 мянган ширхэг Lorazepam гэх эмийг тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Тодруулбал тэдний хууль бусаар тээвэрлэж явсан эм 600 мянган евро хүрч байгаа юм.
Тухайн дипломат дугаартай бенз маркийн автомашинд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны атташе 53 настай Т.Мөнхбат сууж явжээ. Харин автомашиныг 38 настай Э.Оргил жолоодож байсан аж.
Атташе “Будапештын консулын газраас машиныг авсан. Берлин рүү битүүмжилсэн дипломат илгээмж хүргэхээр явж байна. Дотор нь юу байгааг мэдэхгүй” хэмээн мэдүүлсэн байна.
Тэдний баривчлагдсан A17 зам хууль бус тээвэрлэлтийн гол чиглэлүүдийн нэг бөгөөд өнгөрсөн зургадугаар сард Монголын хоёр дипломат ажилтан 70 кг героин тээвэрлэж яваад мөн саатуулагдсан хэмээн www.bild.de сайтад мэдээлжээ.
Энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр ирэх долоо хоногт гарах юм.