Допингийн шилжилгээний хариуны талаар Үндэсний бөхийн Улсын аварга Э.Оюунболд өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Улсын аварга Э.Оюунболд, Би 14 наснаасаа хойш Б.Бат-Эрдэнэ аварга багшийнхаа шавь болоод явж байна. Аварга багш маань надад "Архи ууж болохгүй, допинг хэрэглэж болохгүй" гэж захидаг. Би допинг хэрэглэж үзээгүй ээ, миний шээс солигдсон байна. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу.
Допингийн шинжилгээний хариуг таван байгууллагын төлөөлөл задлах ёстой байтал нэг, хоёр хүн задалсан. Тэгээд бөхчүүдээр шинжилгээний хариуг авсан тухай шууд видео бичлэг хийлгээд, над руу дайрч эхэлсэн. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байна. Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна. Би хууль хяналтын байгууллагын хараа хяналтын дор гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна.
Би ДНК-гийн шинжилгээ өгмөөр байна.
Бөхчүүдийн дунд нутаг усаараа хуваагдах байдал хэтэрч байна. Бид чинь бүгд Монгол Улсын иргэд, нэг л монголчууд.
Наадмын өмнө над руу нэг бус удаа дайрч байсан. “Чамайг түрүүлсэн ч, түрүүлээгүй ч чамаас допингийн бодис илрүүлнэ” гэж хэлж байсан. “1.3 тэрбум төгрөг бэлдсэн байгаа, энэ наадмаар Оюунболд түрүүлэх нь тодорхой болсон” гэж миний нэр хүндэд халдсан. Энэ үйлдлүүд хэрээс хэтэрлээ.
Намайг хилс хэрэгт гүтгэж байна. "Оюунболд залуу байна, бяртай байна" гэж намайг дийлэхгүй болохоор над руу дайрч давшилж буй нь илт байна. Монголын ард түмэн минь зөвөөр ойлгоорой. Би допинг хэрэглээгүй ээ. ДНК-гийн шинжилгээ өгмөөр байна. Энэ бүх хүсэлтийг минь хууль хяналтын байгууллага, Төр засаг минь хүлээж авна уу гэж хүсэж байна.
Би өөрийгөө өмгөөлөх гээгүй, Монголын үндэсний бөх, өв соёлоо хамгаалахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлье гэв.