Йеменд дайн эхлэхээс өмнө Али Мохаммед гэх залуу алслагдмал, уулархаг бүс нутгаасаа хил давж, Саудын Арабд ажил хийдэг байжээ. Гэвч хил дээрх мөргөлдөөний улмаас ажилгүй болж, хүнс тэжээлийн архаг дутагдалд орсон хоёр настай хүүгээ асардаг болсон байна. Тэд баруун хойд зүгийн Хадджа мужийн нэгэн тосгонд амьдардаг гэнэ.
Муат хүү хоол хүнс, цэвэр ус, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээс болоод 5.5 кг жинтэй болжээ. Энэ бол Йемений тосгонуудад байгаа энгийн үзэгдэл.
Хүүгийн аав Мохаммед “Манай тосгонд ажил байхгүй болохоор би гэртээ байгаа. Бүх зүйл хэвийн явж байсан. Гэвч дайны дараа нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдсөн” хэмээн “Reuters” агентлагт ярьсан байна.
Орон нутгийн эмнэлэг нь нөөцгүй тул бяцхан хүүг өөр хотын эмнэлэгт хүргэжээ. Тэнд хооллож, эмчилгээ хийж байгаа аж. “Муат хүү тэжээлийн хомсдолд орохоос сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээ авч чадаагүй” хэмээн Аслам дүүргийн сувилагч ярьсан байна.
Хүн амынх нь 80 хувьд яаралтай хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй
НҮБ Йемений хямралыг дэлхийн хамгийн аймшигт хүн төрөлхтний гамшиг гэж нэрлэжээ. Йемений ард иргэд өлсгөлөнд нэрвэгдэн Арабын хамгийн ядуу орнуудын нэг болсон байна. Хүн амынх нь 80 хувьд яаралтай хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа гэж НҮБ мэдээлэв.
Дайны улмаас тусламж, хоол хүнсний тээвэрлэлтийн зам үгүй болж, импорт буурч, инфляци үүсжээ. Төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүйд хүрсэн тул айл өрхүүд ямар ч орлогогүй болж, гэр орноосоо дайжихад хүрээд байна.
“Йеменчүүд Арабын хамгийн том эдийн засагтай орон Саудын Арабад албан бусаар нэвтрэн ажилладаг байсан ч хил нь хаагдсан. Энэ цагаас хойш олон мянган хүн эх орноо орхиж байна. Одоо Йемений засгийн газар ажлын байр нэмэгдүүлэх арга зам эрэлхийлж байна” гэж НҮБ мэдээлжээ.
Йеменчүүд өлсгөлөнд нэрвэгдсэн гэж НҮБ онцгой байдал зарлаагүй. Гэхдээ тэнд 10 сая орчим хүн ийм нөхцөл байдалд амьдарч байгаа аж.
Ираны дэмжлэгтэй Хусит босогчид анх 2014 онд Йемений нийслэл Сана хотод хяналтаа тогтоосноос хойш тус улсад иргэний дайн эхэлжээ. Харин Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемений албан ёсны засгийн газрыг дэмжих нэрийдлээр Хусит босогчидтой тэмцэж эхэлсэн. Ингээд сөргөлдөгч талуудын мөргөлдөөн ширүүсэж, тус улс дайны хөлд нэрвэгдсэн аж. Иргэний дайны улмаас олон мянган Йемен хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн номхон ард иргэд байжээ.