АНУ-ын Аляск мужаас 50 жилийн настай лонхтой захидал олджээ. 1969 оны зургаадугаар сарын 20-нд бичсэн уг захидлыг Тайлер Иванофф гэх эр түлээ хайж яваад олсон байна.
Захидал орос хэл дээр байсан бөгөөд тухайн үеийн Оросын далайчин бичсэн аж.
"Бөглөөг нь онгойлгох хэцүү байлаа. Би бүр шүдээ ашигласан шүү" гэж Иванофф хэлжээ. Доторх захидал хуурай байсан бөгөөд архи үнэртэж байсан хэмээн тэрээр нэмсэн байна.
Захидалд: "Оросын алс дорнодын усан флотын эх хөлөг "VRXF Sulak"-аас хүндэтгэн мэндчилье. Энэхүү захиаг олсон таныг "Vladivostok -43 BRXF Sulak" гэсэн хаягаар хариу өгөхийг хүсэж байна. Танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе, сайхан аялаарай. 1969 оны Зургаадугаар сарын 20." гэжээ.
VRXF Sulak хөлгийн ахмад Боцаненко өдгөө 86 настай бөгөөд тус захиаг үзүүлэхэд баярын нулимс дуслуулжээ. Тэрээр "Энэ миний гар бичмэл юм шиг байна" хэмээн ярьсан байна.
Захидлыг олсон Иванофф нэгэн өдөр хариу бичнэ хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC