Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор авах арга хэмжээний талаар ярилцлаа.
Тухайлбал, нийт 24 чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн хичээлийн шинэ жилийн эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг багасгах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зэрэг зохион байгуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад даалгасан юм.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад энэ амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах ч өдрүүдийн талаар эцсийн байдлаар тодорхой шийдвэр хараахан гараагүй байна гэлээ.