АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн сагсанбөмбөгийн өмсгөл саяхан дуудлага худалдаанд орж, өндөр үнээр зарагджээ. Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Даллас хотод дуудлага худалдаа болж өнгөрсөн бөгөөд АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгчийн 1979 онд өмсөж байсан өмсгөлийн үнэ 120 мянган долларт хүрчээ.
Барак Обама тухайн үед Пунахоу ахлах сургуулийн сагсанбөмбөгийн шигшээ багт 23 дугаартай өмсгөлтэй тоглож байсан аж. Тэгвэл энэхүү өмсгөл Сиеттл хотын оршин суугч Петер Нобле гэгч эрээс гарч ирсэн байна.
Тэрээр Б.Обамагаас 3 насаар дүү бөгөөд Пунахоу ахлах сургуулийн сагсанбөмбөгийн багт элсэн ороход нь нь түүнд 23 дугаартай хуучин өмсгөл ирсэн аж. Харин 1979 онд тус сургуулийн сагсанбөмбөгийн багийн 23 дугаартай өмсгөлийг Барак Обама өмсөж тоглож байсан тухай сургуулийн түүхийн номонд бичээстэй байсныг тэрээр олж мэджээ.
Дуудлага худалдаагаар өмсгөлийг худалдан авсан хүн нэрээ нууцлахыг хүссэн байна. Харин борлуулагч олсон орлогынхоо тодорхой хувийг Пунахоу ахлах сургуульд хандивлана гэжээ.
Г.Баярмөнх