Хондурас улсын нийслэл Тегусигалпа хотод болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр 3 хүн нас барж, хэд хэдэн хүн гэмтжээ. Олимпиа болон Мотагуа гэсэн хоёр өрсөлдөгч багуудын тоглолтын өмнөхөн хотын төв цэнгэлдэхийн дотор болон ойролцоо олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Олимпиа багийн хөгжөөн дэмжигчид эсрэг багийн тоглогчидтой автобус руу дайрснаас энэ үймээн самуун эхэлсэн аж. Энэ талаар Мотагуа багийн ахлах дасгалжуулагч Диего Васкүйз “Бидэн рүү лонх, чулуу шидэж байсан. Тоглогчид маань шалан дээр хэвтээд орилолдож байсан” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Шил хагарснаас болж багийн гурван гишүүн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан гэж багийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн юм. Цагдаагийн газраас өгсөн мэдээгээр үймээнийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Мөн үймээний үеэр гурван хүн нас барж, хэд хэдэн хүн ноцтой гэмтсэн гэж хотын Эскуэла Юниверситарио эмнэлгийн олон нийттэй харилцах ажилтан Лаура Шоенхер мэдэгдсэн байна. Эдгээрийн дунд долоон хүнд гэмтсэн хүн байгаа аж. Тэд буудуулж, мөн хутга мэсэнд гэмтжээ. Тэдний гурвынх нь амь нас дээсэн дөрөөн дээр байгаа юм. Тус хоёр баг нь лигийнхээ гол өрсөлдөгчид ажээ.
Б.Энх-Амгалан