Дэлхийн 10 улсын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 3-17-ны хооронд зохион байгуулагдсан Олон улсын цэргийн тавдугаар наадамд нэг сая орчим хүн оролцжээ. Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэл, харилцааны газар өчигдөр мэдээлэв.
Мэдэгдэлд “Олон улсын цэргийн тавдугаар наадамд 1 сая 36,385 хүн оролцсон” гэж дурджээ. Наадмыг нийт 4,737 сэтгүүлч сурвалжилсан байна.
Энэ жилийн наадамд Европ, Ази, Африк, Төв болон Латин Америкийн 39 орны 223 баг оролцож, ОХУ-ын баг нийт дүнгээр тэргүүлжээ. Тэмцээнийг ОХУ, Азербайжан, Армен, Беларусь, Энэтхэг, Иран, Хятад, Казахстан, Монгол болон Узбекистан улсын нутаг дэвсгэрт явуулсан байна.
Эх сурвалж: Tass.com