Гэрээс нь 13 мянган километрийн алсад, өрнөд Массачусетсын толгод дунд байрлах сургуульд суралцуулахаар аав ээж нь түүнийг явуулах үед Филипп Цү-Эй ердөө 12 настай байсан юм. “Бөөн айдас” хэмээн өдгөө 23-тай Цү-Эй дурсав. “Цаазлах ялаар шийтгүүлсэн аятай л юм болсон. хоног тоолоод л.”
Гэхдээ Дирфилд дэх Иглбрук хөвгүүдийн сургуульд суралцах нь түүний “үүрэг” гэдгийг хүү ойлгоно. Тайваниас ирсэн Цү-Эй-гийн хувьд их сургуульд элсэх эхний алхам болж буй дунд сургуулийг ах нь бас дүүргэжээ. АНУ-ын их сургуулиудыг үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаажуулах алтан тасалбар гэж үздэг Азийн баян чинээлэг айл өрх өрсөлдөөнд хар багаас нь бэлтгэх нь ихэслээ. Ялангуяа БНХАУ-аас улам олон хүүхэд Номхон далайн нөгөө эрэг дэх дотуур байртай хувийн хаалттай сургуулиудад ирж байна. Сургалтын жилийн төлбөр нь 74 мянган ам.доллар хүрдэг ийм цөөхөн тусгай дунд сургуулиуд нь дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудад элсэн суралцах замыг засаж өгнө.
Баян чинээлэг айлуудын хувьд “хүүхдээ тусгай дунд сургуульд сургах нь том давуу тал болдог”-ийг Нью-Йоркт төвтэй, боловсролын консалтингийн Dunbar Consultants фирмийн захирал Рик Дисксон тайлбарлав.
БНХАУ-д эдийн засгийн өсөлт саарсан 2018 онд хүртэл АНУ дахь олон улсын дунд сургуулиудын гадаад оюутны 37 хувийг хятадууд бүрдүүлж байсныг олон улсын боловсролын хүрээлэнгийн үзүүлэнгээс харж болно.
Энэхүү явцуу зах зээлийн хэмжээг бүрэн тооцоолох нь түвэгтэй. Массачусетсын Саусборо-д төвтэй Фэйн дунд сургуулийн (Fay School) ахлах ангид (7-8-р анги) суралцахаар өргөдөл гаргасан гадаадынхны тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өссөөр байгаа бол АНУ-ын дотоодоос элсэгчийн тоо харьцангуй жигд хэвээрээ. Дирфилдийн бементийн сургуульд суралцагчдын тоон өсөлт мөн адил харьцаатайг тус сургуулийн захирал Крис Уилсон ярьж байна. Иглбрүк сургуулийн хувьд хятадаас цутгах урсгал асар ихэссэний улмаас англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох хөтөлбөр хэрэгжүүлж, БНХАУ-аас элсэх өргөдөл гаргагчийг шигшин шалгаруулахаас аргагүй болсныг элсэлт хариуцсан захирал Кристофер Лофтус тодорхой тоо дурдалгүйгээр тайлбарлав.
Энэ жил 21 настай Жон Рао бол ийм замаар анхлан замнагсдын нэг. Рао-г 13 нас хүрэх үед хятадын хахир хатуу, шалгалтад суурилдаг боловсролын тогтолцоо хүүд нь зохихгүй гэж үзсэн технологийн компанийн захирал эцэг нь хилийн чанадаас сургууль хайжээ. Хүүхдээ хар багаас нь дэлхийн нөгөө хагас руу сургуульд явуулах нь арваадхан жилийн өмнө хятадад ховор үзэгдэл байлаа. Харин Массачусетсын Марлборо дахь хиллсайд сургуульд суралцах нь раод татгалзах аргагүй сайхан боломж шиг санагджээ.
Шэньжэнь дэх дунд сургуульд “сайн сурч байсан ч дуртай олон юмаа хийх боломж байгаагүй”-г тайлбарласан Рао Коннектикутын Симсбери дэх Вестминстерийн сургууль төгсөөд өдгөө Массачусетсын технологийн их Сургуульд суралцаж байна.
АНУ-ын хувийн дунд сургуульд суралцагч гадаадынхны дийлэнх нь зүүн Азийн орнуудын сурагчид. Гэхдээ энэ өсөлт үндсэндээ БНХАУ, Өмнөд Солонгосын сурагчдаас үүдэлтэй. БНХАУ-д эдийн засгийн өсөлт саарсан 2018 онд хүртэл АНУ дахь олон улсын дунд сургуулиудын гадаад оюутны 37 хувийг хятадууд бүрдүүлж байсныг олон улсын боловсролын хүрээлэнгийн үзүүлэнгээс харж болно.
Нэр хүндтэй их сургуулиудтай холбоо бүхий, суралцах таатай нөхцөл бүрдүүлсэн ийм дунд сургуулиуд нь гадаадын сурагчдад төрөлх эх оронд нь байдгаас илүү уян хатан орчин болж өгдөг. Үүний зэрэгцээ суралцах хугацаа нь АНУ-ын соёлд эрт идээших нэг нөхцөл болдог. Гэхдээ хар багаасаа орон гэрээ орхино гэдэг амар зүйл биш. Цү-Эй маш удаан хугацаанд гэрээ санаж, харих юмсан гэж мөрөөддөг байснаа дурссан юм. “Тайвань болон Азийн бусад улсын ухаалаг, ухаантай хүүхдүүдийг илүү боломж бололцоо гэсэн бодолд хөтлөгдөн яагаад заавал энд авчрах ёстой юм бол гэж надад хааяа бодогддог. Азидаа байхад болохгүй юу байна?” хэмээн Цү-Эй өгүүлсэн юм.