Өнөөдөр болсон зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо
Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийлээ. Хуралдааны илтгэлүүдийг дараах видеоноос хүлээн авна уу.
Өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд оролцож өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ, ашигт малтмалын лиценз зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж үүрэг даалгавар өгсөн юм.
Ард түмэн 14 мянган төгрөгөөр кг мах худалдан авч байхад махаа экспортлоод хэрэггүй
Ерөнхий сайд хуралдааны үеэр өргөн хэрэглээний бүтээгдэхүүн тэр дундаа махны үнийг тогтвортой байлгах талаар Ч.Улаан сайдад үүрэг даалгавар өгсөн юм.
Тэрбээр “Мах, гурил, төмс хүнсний ногоон дээр маш их анхаарна. Монголын ард түмний амьдрал мах, гурил дээр тогтож байгаа, үндсэн бүтээгдэхүүн учраас дарга нар маш сайн ойлгох ёстой. Өнгөрсөн хавар махны үнэ кг нь 14 мянгад хүрсэн. Анхаарал тавьж ажиллах ёстойг олж харсан. Ч.Улаан сайдын хэлсэн махны экспортыг нэмэх тал дээр эхлээд дотоодын хэрэгцээг бүрэн хангаад дараа нь экспорт ярина шүү.
Ард түмэн 14 мянган төгрөгөөр кг мах худалдан авч байхад махаа экспортлоод хэрэггүй. Би үүнийг олон удаа хэлж байна. Мах үнэтэй байгаагийн шалтгаан экспорттой шууд холбоотой. Төрийн зохицуулалт хийх ёстой, маш сайн судлах ёстой. Энэ бүхэн дээр ХХААХҮ яам анхаарч, зохицуулалт хийх ёстой.
Өнгөрсөн жил салбар яам нь удирдлагагүй байснаас мах, зарим өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Зохицуулалт хийж, удирдлагаар хангаж чадаагүй. Энэ жил ийм зүйл гарахгүй байх. Мах, гурил, төмс хүнсний ногооны үнийг өсгөхгүй байхад онцгойлон анхаарч, нөөц бэлдэх ёстой. Хур бороо ихтэй, тариа ногоо болц гүйцэхгүй, гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтоно, газар хөлдөнө, ургац хэцүү” гэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Б.Хурц нарыг гэм буруутай эсэхийг шийдэхээр шүүх бүрэлдэхүүн хуралдаж байна
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхээр зөвлөлдөх тасалгаанд орсон талаар Төв аймгийн шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Шүүх бүрэлдэхүүн гэм буруутай гэж үзвэл хуралдаан үргэлжилнэ. Гэм буруугүй, эсвэл мөрдөн байцаалтад буцаана хэмээн шийдвэрлэвэл гэм буруугийн шүүх хурал өндөрлөх аж. Шүүх хуралд нийт 49 оролцогч оролцож байгаа бөгөөд Төрийн болон албаны тухай хуулиар “Маш нууцын зэрэглэлтэй” байгаа учраас хэргийг хаалттай хэлэлцэж байгаа юм.
Э.Цоморлиг: Хөтөч нарт мэргэжлийн зэрэг олгох цаг болжээ
Travel Hub Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Цоморлигтой ярилцлаа. Монгол улсад одоогоор байгаа хөтөчийн тоон мэдээлэл байдаггүй аж. Өмнө нь ерөнхий сонирхлын хөтөч тайлбарлагчид бэлтгэгддэг байсан бол өдгөө шувуу, биологийн гэх мэт давхар мэргэшүүлэх чиглэлийн хөтөч бэлтгэгдэж эхэлжээ. Монголын хөтөч нар тал талын мэдлэгтэй, чадварлаг залуус олон байдгийг тэрээр дурдлаа.
Мөн орон нутгийн хөтчийг бэлтгэх ажилд төрөөс ихээхэн анхаарч ажиллаж байгаа аж. Түүхэндээ анх удаа бүх аймагт аялал жуулчлалын үйлчилгээний ажилтнуудыг бэлтгэх ажлыг улсаас хэрэгжүүлжээ. Энэхүү ажил нь Монголын аялал жуулчлалын урсгалд эерэгээр нөлөөлөх, салбарын сайн сурталчилгаа болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх видеоноос хүлээн авна уу.
АН: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй
УИХ дахь Ардчилсан Намын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон шийдвэрийн талаар мэдээллээ.АН-ын зарчмын байр суурь өнөөдрийг хүртэл хэвээрээ бөгөөд энэ бүх саналыг оруулсны дараа ард нийтийн санал асуулгаар батлах ёстой гэв.
Олон нийтэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг ойлгуулахгүй байгаа учраас энэ тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй гэсэн байр суурийг АН-ын зөвлөлөөс илэрхийлж байна.
Мөн өмнө хэлсэнчлэн ард нийтийн санал асуулгаар батлахгүй гэвэл АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийллээ. Ардчилсан нам Үндсэн хуулийн асуудлаар гурван байр суурь илэрхийлж байгаа юм. Нэгдүгээрт Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, орон нутгийг хөгжүүлэхийн тулд орон нутагт эрх мэдлийг олгох, гуравдугаарт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зэрэг болно.
Дээрх саналуудыг Үндсэн хуульд нэмэль өөрчлөлт оруулах ажлын хэсэгт өнөөдөр гардуулан өгөх бөгөөд нийт 18 зүйл, заалт байгаа юм байна.
АН-ын зөвлөлийн саналыг МАН-ын бүлэг авч хэлэлцэх талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Тиймээс саналаа өнөөдөр гардуулах юм.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх сонгуульд зориулж хийх ёсгүй. Наанадаж 20 жилийг харж байж хийх ёстой. Гэтэл сүүлийн үед ирэх сонгуулийн сурталчилгаа болж байгаа мэт харагдаж байна. Хэсэг улс төрчдийн 2020 оны сонгуулийн сурталчилгаа болж байгааг хэлэх нь зүйтэй" гэсэн юм.
Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан 24 чиглэлд автобусны тоог нэмэгдүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр "Хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор нийт 24 чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.
хичээлийн шинэ жилийн эхлэх гэж байгаатай холбогдуулан амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулна.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар 2019 онд 20 байршилд сургууль, цэцэрлэг шинээр барихаар батлагдаж, 16 байршилд газар чөлөөлж, газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт дөрвөн байршилд газар чөлөөлөлт дуусах шатандаа орсон. Нийт 83 сургууль, цэцэрлэгт их засвар хийгдэхээс 55 сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгч шалгарч, ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна гэв.
Дараа нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлын явц, элсэлтийн цахим бүртгэл, хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулах, тэмдэг, тэмдэглэгээг засварлан шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах, “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах ажлын явцын талаарх мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэлээ.