Өнгөрсөн шөнө Английн Премьер лигийн хоёрдугаар тойргийн сүүлчийн тоглолт Манчестер Юнайтед Волверхэмптон клубүүдын хооронд боллоо.
Улирлыг гайхалтай эхлүүлж Челсиг 4-0-ээр бут нэргээд байсан улаанууд тоглолтын эхлэлийг ч сайн хийж 27” дахь минутад Марсиалын зүүн хөлийн хүчтэй цохилтоор Манчестер тэргүүлж эхний хагасыг өндөрлүүлсэн байна. Энэхүү гоол нь түүний Юнайтедын төлөөх хийж буй 50 дахь гоол нь байсан юм.
Тоглолтын хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад буюу 55’’ минутад Невес Волверхэмптоноос гоолдож тооны харьцааг тэнцүүлжээ.
Улмаар тоглолтын 67’ дахь минутад Пол Погба торгуулийн талбайд алдаа авч пеналтиг өөрөө цохисон ч Рью Патрисио түүний цохилтыг хааж үндсэн цаг 1-1 гэсэн үр дүнгээр өндөрлөжээ.
Ингэснээр Маню хүснэгтэд дөрвөн оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж эхэлжээ. Тэдний дээр Манчестер Сити, Арсенал, Ливерпүүл клубүүд бичигдэж байна.
н.Тулга