Боаогийн форумын Улаанбаатарын бага хурал Шангри Ла зочид буудалд болж байна. Үдээс хойших хуралдаан “Нэг бүс, нэг зам” санаачилга, “Хөгжлийн зам” хөтөлбөрийн уялдаа холбоо гэсэн сэдвээр үргэлжлэв.
Хөгжлийн банкны зөвлөх Б.Эрдэнэсанаа: Монгол улс “Талын зам” хөтөлбөрөө шинэчлэн, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг боловсруулсан. Газарзүйн давуу байршлаа дэлхийн аварга том хоёр эдийн засагтай буюу хөршүүдтэйгээ нэгтгэх зорилготой. Энэ хөтөлбөрийн үзэл санаа, зорилго БНХАУ-ын “Бүс ба зам” хөтөлбөртэй нийцнэ, харшлах зүйлгүй. Улс төрийн дээд түвшинд бүгд зөвшөөрсөн эдгээр хөтөлбөрт заасан зорилгыг биелүүлэх л үлдэж байна. Гурван улсын төрийн тэргүүний гарын үсэг зурсан, Эдийн засгийн коридорт нийт 32 төсөл бий. Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгох шаардлагатай. Гэхдээ хувийн хэвшлийг татан оролцуулах шаардлага бий. Гурван орны хамтарсан, хувийн хэвшлийн нэгж байвал илүү үр дүнд үрнэ. Монголын талаас Хөгжлийн бакны дэргэдэх охин компани санхүүгийн таl дээр сайн ажиллах ёстой. Хоёр хөршид санхүүжилт олгодог томоохон сангууд бий. Ингэснээр цаасан дээрх зорилтууд урагшилна. Хөгжлийн банк бол бодлогын банк учир томоохон дэд бүтцийн төслүүдэд гар бие оролцон ажиллана.
Энэ хуралдаанд оролцож буй ХХБ-ны дэд захирал Дэвид Коппа дэд бүтцийн төслүүдэд дуртайяа оролцоно гээд Засгийн газар баталгаа гаргавал хувийн хэвшил илүү идэвх гаргана гэсэн юм. Мөн тэрээр БНХАУ-аас хамгийн боломжийн буюу зардал багатай санхүүжилт татах боломжтойг дурдав.
ГХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал н.Батцэцэг Монголчууд Цайны замыг олон жилийн турш хянаж байсныг дурдаад манай улсын далайд гарцгүй гэх сул талыг арилгах нь “Хөгжлийн зам” хөтөлбөрийн зорилго гэв. Мөн дэд бүтцийн төслүүдийг аж үйлдвэрийн парк гэх мэт бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулбал илүү үр дүнд хүрнэ гэсэн юм.
Эргэн төлөгдөх боломжтой эсэхийг бид маш сайн судалдаг тул зээлийн дарамтад орох эрсдэл бага. Юуны өмнө төмөр замын төслөө эхлүүлэх нь зөв.