Энэ сарын эхэн үеэс эхлэн шат дараатайгаар хэрэглэгчийн хүрээгээ нэмэгдүүлж байсан Apple Card өнөөдрөөс эхлэн АНУ-д байршилтай бүх хэрэглэгчдэд нээлттэй боллоо. Ингэснээр iPhone 6 болон түүнээс хойш гарсан iPhone-той хэрэглэгч бүр Wall аппаар дамжуулан Apple Card-ыг эзэмших боломжтой болж байгаа юм.
Apple-ын зүгээс “Apple Card-ыг асар олон хүн сонирхож байгаад бид тун таатай байна. Манай картын энгийн загвар болон яг ямар зүйлд хэр их мөнгө зарцуулж байгааг дэлгэрэнгүй харуулдаг нь хэрэглэгчдэд таалагддаг” гэж албан ёсны блогтоо бичжээ.
Apple Card-ын хэрэглэгчдэд таалагдаж буй өөр нэг зүйл нь өдөртөө ордог буцаан олголт нь юм. Тодруулбал тухайн өдрийн худалдан авалтаас шалтгаалан өдөр бүр хэрэглэгчийн дансанд 2-3 хувийн буцаан олголт ордог. Одоогоор Apple, Uber, Uber Eats гэх зэрэг цөөн үйлчилгээнээс 3 хувийн буцаан олголт хийж байгаа бөгөөд ирээдүйд энэ тоог илүү нэмэгдүүлэхийг зорино гэсэн байна. Харин 2 хувийн буцаан олголтыг олон тооны байгууллагууд хийж байгаа аж.
Эх сурвалж: The Verge