ДэМаркус Казинсыг орлохоор Лос Анжелес Лэйкерс ирэх улиралд төвийн байрлалд тоглох тоглогчийг хайж байгаа билээ. Тэгвэл тэд Жоаким Ноа, Маррийс Спэйтс болон Дуайт Ховард гэсэн тоглогчидтой энэ долоо хоногт бэлтгэл хийхээр болжээ.
Мэмфис Гриззлис багийн удирдлагууд Дуайт Ховардыг бусад багуудтай уулзах боломжийг бий болгоод байгаа бөгөөд солилцоонд оруулах эсвэл багаасаа хасах магадлал өндөр байна гэж томоохон эх сурвалжууд мэдээлж байна.
Жоаким Ноа өнгөрсөн улиралд Мэмфис Гриззлис багт 42 тоглолтод оролцсон. Оны шилдэг хамгаалан тоглогч болж байсан тэрээр уг тоглолтууддаа 7.1 оноо, 5.7 самбар дунджилсан юм. Харин Маррийс Спэйтс өнгөрсөн улиралд Хятадын Гуанжоу Лонг-Лайонс багт тоглосон билээ. Үүнээс өмнө 10 улирал дараалан NBA-д тоглосон Спэйтс 2015 онд Голдэн Стэйт Уорриорс багийн хамтаар аварга болж байсан билээ.
Мөн Лос Анжелес Лэйкерс баг Марчин Гортатыг сонирхож байна хэмээн Адриан Вожнаровски мэдэгдээд байна. Өнгөрсөн улиралд Лос Анжелес Клиппэрсийн өмнөөс 43 тоглолтод оролцоод хоёрдугаар сард багаасаа хасагдсан юм.
Лос Анжелес Лэйкерс багийн бүрэлдэхүүн:
- ЛеБрон Жэймс
- Энтони Дэвис
- Кайл Кузма
- ДэМаркус Казинс
- Ражон Рондо
- Жаваль МкГий
- Эвери Брэдли
- Костас Антэтокунмпо
- Девонтэ Какок
- Кэнтавиус Калдуэлл-Пөүп
- Жордан Каролинь
- Алекс Карусо
- Күйнн Күүк
- Трой Даниелс
- Жаред Дадли
- Дэнни Грийн
- Арик Холман
- Тален Хортон-Такер
- Деметриус Жэксон
- Зак Норвелл Жр
П.Хатансайхан