Шинэ Зеландын Улсын их хурлын дарга Тревор Маллард хэлэлцүүлэг даргалж байх үеэрээ парламентын гишүүний хүүхдийг тэвэрч, хооллож байгаа бичлэг цахим орчинд таржээ.
Парламентын гишүүн Тамати Коффэе хүүхэд асрах чөлөө аваад ажилдаа эргэн орсон нь энэ юм. Хүү долдугаар сард хорвоод мэндэлсэн байна.
Гурван хүүхдийн аав Тревор Маллард хэлэлцүүлгээ удирдахын хажуугаар хүүг харж, халамжлах үүрэг хүлээжээ. Тэрээр твиттер хуудсандаа “Улсын их хурлын даргын суудлыг хурал даргалж байгаа хүмүүс л хэрэглэдэг. Гэхдээ өнөөдөр VIP зочин надтай хамт байлаа” хэмээсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Маллард ажлаа хариуцлагатай хийж, гишүүдийн ярих хугацаа дуусаж байгааг анхааруулж байсан нь олны нүдэнд тусжээ. Тэрээр гэр бүлийн шинэ гишүүнээ угтаж авсан ноён Коффэе болон түүний нөхөр Смитд баяр хүргэжээ. Тэдний хүүг тээгч эх төрүүлж өгсөн юм байна.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн Нью-Йоркт болсон НҮБ-ын хурал дээр хүүгийн хамт ирж, илтгэл тавьж байв.
Эх сурвалж: ABC news