Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд “Тайм констракшн” ХХК-ны захиалгаар “Титан таур” констракшн, “Ти Жи К” ХХК-ниудын барьж байгаа “Сити молл” цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс наймдугаар сарын 20-ний өдрийн 11:10 минут орчимд осол гарч 17 настай Д амиа алджээ.
Өмнө нь тус барилгын компанид шалгалт хийхэд Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчил илэрч, хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч байжээ
Тодруулбал, цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхрын хамгаалалтгүй лифний хонгил руу унаж амиа алджээ.
Осол гарах үед “Сити молл” цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ.
Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байжээ.
Осол болохоос өмнө НМХГ-аас 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 02-01/283 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” мэдэгдэл зөвлөмжийг захиалагч “Тайм констракшн ХХК, Титан таур констракшн ХХК-иудад 2019 оны тавдугаар сард өгч байжээ.
Мөн 2019 оны зургадугаар сарын 17-ны өдөр Тайм констракшн ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй/ зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байжээ.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар