"Монгол сурвалж бичгийн өв" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол судлалын хүрээлэн, Монгол улсын үндэсний номын сан, Монгол улсын их сургуулийн номын сан хамтран Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн номын сангууд дахь Монгол сурвалж бичгийн өв” сэдвийн дор хоёр өдөр зохиогдоно.
Түүнээс 1.5 ая нь хуучин, эртний ховор ном судрууд, 2 сая гаруй нь орчин үеийн номнууд юм.
МУИС-ийн ШУС-ийн захирал доктор Д.Заяабаатар “Өнөөдрийн хурал нь дэлхий дахинд байгаа сурвалж баримтуудыг нэгтгэсэн товхимол гаргах зорилготойгоор хийж байгаа үйл ажиллагааны эхлэл юм. Дараа жил “Дэлхийн архивууд дахь Монгол сурвалж бичгийн өв” гэсэн хурлыг зохион байгуулна.
Бид Монголын сурвалж өв судлал гэх энэ чиглэлээр ажилладаг судлаачдыг нэгтгээд дэлхий дахинд хадгалагдаж байгаа Монголын түүх соёлтой холбоотой баримт сурвалжийн нэгтгэсэн товхимолыг гаргах ба Орос, Япон, Хятад, Герман улсуудад хадгалагдаж байгаа өөрсдийнхөө түүх соёлтой холбоотой, баримт сурвалжийнхаа хувийг бүрэн бүртгэж нэг цогц болгон хаягжуулж авах зорилго юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Япон, Унгар, Герман, Халимаг, Буриадын нийт 30 орчим монголч эрдэмтэд, номын сангийн судлаачид оролцож монгол сурвалж бичгийн өв судлалын тухай илтгэл хэлэлцүүллээ.
Монгол улсын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Бид өмнө жил есөн орны 30 гаруй эрдэмтэд оролцсон “Сурвалж бичгийн өв” ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Одоогоор үндэсний номын сангийн сан хөмрөгт 3.5 сая гаруй ном хадгалагдаж байгаа үүнээс 1.5 сая нь хуучин, эртний ховор ном судрууд, 2 сая гаруй нь орчин үеийн номнууд хадгалагдаж байна. Үндэсний номын санд хадгалагдаж байгаа баримтын хадгалалт хамгаалалтыг сайжруулахад, одоогийн байрын номын баяжуулалт сан хөмрөгийн даац 7 дахин хэтрэлтэй байдаг учир номын сангийнхаа шинэ өргөтгөл дээр анхаарал хандуулан ажиллаж байна” гэлээ.
Ц.Уянга