Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Амазоны ширэнгэд гарч буй түймрийг “олон улсын хэмжээний гамшиг” гэж нэрлээд удахгүй болох Их 7-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хамгийн эхэнд хэлэлцэх санал гаргажээ.
Энэ онд Бразилд дэгдсэн ойн түймрийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 85 хувиар өссөн гэж тус улсын Сансар судлалын агентлаг мэдээлээд байгаа юм. Ихэнх түймэр нь Амазоны ширэнгэн ойд гарсан гэж бүртгэгджээ.
Эммануэль Макрон “Бидний орон гэр шатаж байна. Манай гарагийн хүчилтөрөгчийн 20 хувийг үйлдвэрлэдэг Амазоны ой шатаж байна. Их 7-гийн гишүүдээ, хоёр өдөр болох уулзалтын үеэр энэ асуудлыг нэн тэргүүнд хэлэлцье” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.
Үүний хариуд Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару Макроныг хувийн улс төрийн тоглолт хийх зорилгоор улс орны дотоод хэрэгт оролцож байна гэж үзжээ. Түймрийн талаар нээлттэй ярилцах боломж байхад бүс нутгийнх нь орнуудыг оролцуулахгүйгээр энэ асуудлыг хэлэлцэх нь колонийн сэтгэлгээтэй байгаагийн илрэл гэв.
Байгаль хамгаалагчид ойн түймэр огцом нэмэгдсэн хэрэгт Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонаруг буруутгаж байна. Түүнийг ой мод сүйтгэж буй мод бэлтгэгч, тариаланчдыг дэмжин ажиллаж байгаа гэж үзжээ.
“Амазон бол Европоос ч том газар нутаг. Ийм том газарт яаж түймэртэй тэмцэх вэ? Бидэнд үүнд зориулах хөрөнгө, нөөц алга” гэж Болсонару өчигдөр сэтгүүлчдэд ярьсан байна. Мөн энэ хэргийн ард засгийн газрыг харлуулах зорилготой төрийн бус байгууллагууд бий хэмээжээ.
Амазоны ширэнгэн ойн 60 орчим хувь нь Бразилийн нутаг дэвсгэрт хамаардаг аж.
Эх сурвалж: BBC