Зургадугаар сарын эхээр дэгдэж эрчээ авсан Хонконгийн ардчиллын төлөө эсэргүүцлийн ажиллагаа 10 дугаар сарын 1-нд болох БНХАУ-ын чухал ойн баяр эхлэх хүртэлх зургаан долоо хоногийг туйлын эмзэг хугацаа болгов.
Чан Кайшигийн дэглэмийг Тайвань руу үлдэн хөөсөн Хятадын Коммунист намын удирдагчдаас өгсөн нэр болох БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяраар Бээжин хотноо зохион байгуулах цэргийн парадыг тус улсын дарга Ши Жиньпин биечлэн шалгана. Ойн баяр дөхсөн нь мэдээллийн хэрэгслийн бай болж болзошгүй хүчирхийлэл дэгдэхээс сэргийлэн Ши дарга Хонконгийг хяналтдаа авч болзошгүй гэсэн айдсыг ихэсгэв.
Хичээлийн жил эхэлмэгц эсэргүүцлийн ажиллагааны эрч суларна хэмээн зарим шинжээч үзлээ. Гэтэл Хонконгийг хянах Бээжингийн хяналт ихэссэнд дургүйцэгч оюутны бүлгүүд эсэргүүцлээ сулруулахгүйн тулд хичээл хаяхаар төлөвлөжээ.
Эсэргүүцлийн жагсаалын хөдөлгөгч хүч оюутан сурагчид ахлах болон их сургуулиуддаа хичээллэж эхлэх есдүгээр сарын эхний долоо хоногт юу болохоос олон зүйл шалтгаална. Хичээлийн жил эхэлмэгц эсэргүүцлийн ажиллагааны эрч суларна хэмээн зарим шинжээч үзлээ. Гэтэл Хонконгийг хянах Бээжингийн хяналт ихэссэнд дургүйцэгч оюутны бүлгүүд эсэргүүцлээ сулруулахгүйн тулд хичээл хаяхаар төлөвлөжээ.
“Бид есдүгээр сард дунд буюу их сургуулиудад ч өргөн хүрээтэй хичээл хаяна” хэмээн Хонконгийн Институцын Олон улсын хэрэг эрхэлсэн төлөөлөгчдийн (Hong Kong Institutions International Affairs Delegation) гишүүн, 22 настай оюутан Санни Чеун мэдэгдлээ. Уг байгууллага нь Хонконгийн их сургуулийг оролцуулаад тусгай хотын гол 12 их сургуулийг төлөөлдөг юм. “Биднийг маш олон хүн дэмжинэ” хэмээн оюутан тайлбарлав.
Оюутнуудын төлөвлөгөө нь хүчирхийлэл дэгдэх, зуурдаар хүний амь эрсдэхэд хүргэлгүй шийдвэр гаргахыг эрмэлзэж буй Хонконгийн тусгай засаг захиргааны тэргүүн Кэрри Ламд улам дарамт учруулж, Ши дарга хяналтыг гартаа авахаар Хятадын Ардын чөлөөлөх армийг хөдөлгөхөд хүргэж болзошгүй. Олон долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөний дараа ням гарагт өрнөсөн тайван жагсаал нь сөргөлдөгч хоёр тал асуудлыг эв зүйгээр шийдвэрлэж, хэл үгээ ололцох боломж болов.
“Ирэх 10 хоног бол сайхан боломж” хэмээн тусгай засаг захиргааг дэмждэг хууль тогтоогч, бизнесмен Майкл Тиен Bloomberg телевизэд мягмар гарагт тайлбарлав. Хонконг “есдүгээр сард төвийн засгийн газрын оролцоогүй баймаар байвал Кэрри Лам өөрт нь тулгасан таван шаардлагын заримыг ч болов шийдвэрлэсэн нь дээр” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Эсэргүүцлийн ажиллагааг дарахыг хичээ хэмээн тусгай бүсийн засаг захиргаа, бизнесийн бүлгийнхнийг Бээжин шахдаг ч цэргийн хүч илгээх нь сүүлчийн арга хэвээрээ. Оюутнуудын эсэргүүцлийн хүчийг сулруулах замаар Хонконгийн эдийн засгийн хохирлыг багасгах нь Бээжингийн стратеги хэмээн Хонконг дахь Хятадын Их Сургуулийн харьяа Хятадын Судалгааны Төвийн профессор Вилли Лам үзэж байна. “Бээжин ойн баяраасаа өмнө Хонконгийн эсэргүүцлийг дарах цэрэг хөдөлгөхгүй” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. “Хүч хэрэглэсэн ямар ч ажиллагаа ойн баярт бараан сүүдэр тусгасан хэрэг болно.”
Кэрри Лам хэрэгтэн Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн эргүүлж татах, цаг даагийн хүчирхийллийг нээлттэй мөрдөн шалгах, баривчлагдсан хүмүүсийг суллах, эсэргүүцэл илэрхийлэгчдийг “самуун дэгдээгч” гэж нэрлэхийг зогсоох, удирдлагаа чөлөөтэй сонгох эрхээр хангах шаардлагыг биелүүлээгүй цагт Хонконгийн гудамжийг чөлөөлөхгүй гэдгээ эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэгсэд мэдэгджээ.
Одоо болтол буулт хийгээгүй Бээжин хууль зөрчсөн эсэргүүцэл илэрхийлэгчдийг дарах цагдаагийн ажиллагааг дэмжсээр байгаа юм. Харилцан яриа өрнүүлэх плат форм үүсгэж, цагдаа нартай холбоотой гомдлыг шалгаж, мөргөлдөөн үүссэн учир шалтгааныг өргөн цар хүрээтэй судлах саналыг Хонконгийн тэргүүн Кэрри Лам мягмар гарагт тавилаа. Тавьсан шаардлагад нь нийцээгүй уг саналыг жагсаал цуглаан зохион байгуулагч гол бүлэг шууд эсэргүүцсэн юм.
Иэн Марлоу