Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын нийслэл Токио хотноо наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын нэгний өдрүүдэд болно.
Энэ удаагийн ДАШТ-д монгол улсын 18 тамирчин зодоглох юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн дэд аварга, МУГТ Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-д мөн өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар хүч сорихоор болжээ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, шилдэг залуу жүдоч Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар, 57 кг-д Л.Энх-Отгон, 63 кг-д МУГТ Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдах юм. Өнөө жилийн ДАШТ-д 149 орны 863 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.
Т.Түмэндэмбэрэл