2020 оны зуны Олимпийн наадам эхлэхэд нэг жил хүрэхгүй хугацаа үлджээ. Тус наадмыг зохион байгуулах Япон улсад Олимпийн наадмын бамбарыг хэн асаах талаар таамаг аль хэдийн яригдаад эхэлсэн байна. Хамгийн эхний таамаг бол бэйсболын алдарт тамирчин, өдгөө зодог тайлаад буй Ичиро Сүзүки юм. Дараагийн нэр бол Олимпийн 3 удаагийн аварга, чөлөөт бөхийн тамирчин Саори Ёшида. Японы хэвлэлүүд түүнийг байх магадлал хамгийн өндөр гэж үзэж буй бололтой. Ёшида чөлөөт бөхийн ДАШТ-д 13 дараалан түрүүлж, ОХУ-ын алдарт тамирчин Александр Карелины 9 түрүүлсэн амжилтыг үлэмж ахиулсан билээ.
Дараагийн таамаг бол бэйсболын өсч яваа од Шохэй Отани. Бэйсболын спорт 2020 оны Олимпийн наадамд анх удаа орж буй учраас түүний нэрийг дэвшүүлж байгаа нь энэ. Мөн өвлийн Олимпийн наадамд уран гулгалтын төрлөөр дараалан түрүүлсэн сүүлийн 50 жилийн хугацаан дахь анхны эрэгтэй тамирчин болсон Юүзүрү Ханюүгийн нэр дуулдаж байна. 24 настай тамирчин 2011 онд цүнамид өртөж байсан Сендай хотоос гаралтай. Дээрх тамирчдаас гадна Олимпийн 3 удаагийн аварга Тадахиро Номүра, усанд сэлэлтийн хаан Косүке Китажима, эмэгтэйчүүдийн марафонч Наоко Такахаши нар ч энэхүү нэр хүндтэй үүрэгт томилогдох магадлалтай гэнэ.
Сүүлийн жилүүдэд Японы ард түмэн багагүй эрлийзжиж байгаа билээ. Үүний тод жишээ нь Гаити аавтай, Япон ээжтэй, талбайн теннисний шинэхэн од Наоми Осака юм. Наран улсаас мэндэлсэн бас нэгэн залуу тамирчин бол гольфийн төрлөөр Их Британийн нээлттэй тэмцээнд түрүүлээд байгаа 20 настай Хинако Шибүно. Залуу бүсгүй гольфийн төрлөөр мэйжор ангиллын тэмцээнд түрүүлсэн сүүлийн 42 жилийн доторх анхны Япон тамирчин болсон байна. 2020 оны Токиогийн Олимпийн наадам 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-ний хооронд болно.
А.Одбаяр