ДЭМБ-ын мэдээлснээр Монгол улс элэг, ходоодны хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байна. Зөвхөн элэгний хавдар гэхэд жилд дунджаар 2200 орчим тохиолдол бүртгэдэг. Үүний уршгаар 1600 гаруй хүн амиа алдаж байна. Мэргэжлийн байгууллагын судалгаанаас харвал элэг, ходоодны хорт хавдрын 75-85 хувийг хожуу оношилдог нь энэ салбарт ажилладаг эмч нарыг түгшээдэг юм.
Манай эмч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр суралцдаг оюутнуудыг чадваржуулах зорилгоор Монголын элэг цөс нойр булчирхайн нийгэмлэг, Японы Накаяамагийн хавдар судлалын төв, Хавдар судлалын үндэсний төв хамтран “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээний орчин үеийн менежмент” хурлыг жил бүр зохион байгуулдаг.
Маргааш буюу наймдугаар сарын 24-ний өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд хурал болно.
Тус хуралд Япон, Хятад, Казахстан зэрэг улсын 30 гаруй эмч нар уригдан оролцох ба өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцан илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Арван нэг дэх жилдээ зохион байгуулж буй тус хурал болон сургалтын үр дүнгийн талаар ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах албаны дарга Р.Мөнхбатаас тодруулав.
-Дэлхийд тэргүүлэгч Япон, Хятадын эмч нарыг жил бүр эх орондоо авчирснаар бидэнд онол, дадлагын үүднээс маш олон дэвшилт гарч байна. Тэр ч утгаараа Ерөнхийлөгч өөрийн ивээл дор зохион байгуулах эрх олгосон байх. Бид хоёр жил дараалан элэг шилжүүлэн суулгах хагалгаагаар энэхүү сургалт, олон улсын хурлыг зохион байгуулсан. Үр дүнд нь 2018 онд ХСҮТ анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Одоогоор 14 өвчтөнд тус хагалгааг амжилттай хийжээ. Энэ нь тус сургалт, олон улсын хурлын үр дүнг тодорхой хэмжээнд харуулж чадахуйц жишээ гэж бодож байна. Мөн жил бүр хийдэг шинэ төрлийн хагалгаанууд буюу дурангийн аргаар ходоод, нойр булчирхайн сүүл тайрах зэрэг хагалгааг бид өөрсдөө хийдэг болоод байна.” гэв.
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар элэг, нойр булчирхай, ходоод, бүдүүн гэдэс, улаан хоолойн чиглэлээр мэс заслын гардан үйлдлийн сургалтад суусан юм. Сургалтад Улаанбаатар, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймгийн 25 орчим мэс заслын эмч, оюутнууд хамрагдлаа.