Хятад улс Америкийн 75 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах гэж буй нь хоёр их гүрний хоорондох хурцадмал байдлыг улам дэврээх төлөвтэй.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, боловсруулаагүй газрын тос болон жижиг нисэх онгоц зэрэг бүтээгдэхүүнд ийм татвар ноогдуулахаар төлөвлөжээ. Энэ нь Хятадын 300 тэрбум долларын бараанд 10 хувийн татвар ногдуулна гэсэн Трампын мэдэгдлийн хариу юм байна.
Мөн Бээжин 2019 онд Худалдааны гэрээг тохиролцох явцад найрсаг хандлагаа илэрхийлэхийн тулд хүчингүй болгоод байсан Америкийн авто машины импортын татварыг 25 хувь болгосноо сэргээхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 1-нд Ерөнхийлөгч Трамп "Хятад улс Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авахаа амласан ч амлалтаа биелүүлээгүй" хэмээн буруутгаж, тус улсын 300 тэрбум долларын бараанд 10 хувийн татвар ногдуулах болсноо зарласан билээ.
Энэ тариф есдүгээр сарын 1-нээс хэрэгжих байв. Гэвч Трамп уг мэдэгдлээсээ хойш хоёр долоо хоногийн дараа 10 хувийн татвар хэрэгжих хугацааг арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хойшлууллаа. Учир нь татварын нэмэгдэл Зул сарын худалдан авагчдад цохилт болно гэж үзжээ.
Харин БНХАУ шинэ тарифыг есдүгээр сарын 1 болон арванхоёрдугаар сарын 15 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдээд буй юм.
Эх сурвалж: bbc.com