Японы ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар ирэх сард болох хоёр талын дээд хэмжээний уулзалтын үеэр худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцжээ.
Хоёр удирдагч өчигдөр Их 7-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Францад уулзсан юм. Мөн ирэх сард болох НҮБ-н Ерөнхий Ассамблейн хурлаар дахин уулзахаар болсон байна.
Худалдааны хэлэлцээрт аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн чухал асуудал тусгасныг Японы ерөнхий сайд Шинзо Абэ сайшаажээ. Тэрээр ажлын хэсэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа боловч хэлэлцээрийг хурдасгаж, дуусгах хүсэлтэй байна гэжээ. Үргэлжлүүлэн тус хэлэлцээр хоёр улсад харилцан ашигтай байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: NHK