Испанийн Ла лигийн 2-р тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Тус тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн улирлын аварга “Барселона” болон “Бетис” багуудын хооронд болсон юм. “Барса” улирлын нээлтийн тоглолтод “Атлетик Бильбао”-ын талбайд 1:0-ийн харьцаатай хожигдсон билээ. Харин энэ удаад тэд өөрсдийн “Камп Ноу” цэнгэлдэхэд өрсөлдөгчөө 5:2-ын харьцаатай илт давуу хожсон байна. Багийн ахлагч “Лионель Месси” тус тоглолтод оролцоогүй ч энэ зун 120 сая еврогоор “Барселона”-д нэгдсэн Франц довтлогч Антуан Гризманн 2 гоол оруулжээ.
Энэхүү тоглолтын эхний гоолыг зочин багийн шинэ цэрэг, Францын шигшээ багийн хагас хамгаалагч Набил Фекир оруулсан ч 41 дэх минутад Гризманн хариуг нь барьснаар эхний хагас 1:1-ээр өндөрлөсөн юм. Харин 2-р үеийн эхэнд талбайн эздээс Гризманн 2 дахь гоолоо оруулсан бол залуу довтлоч Перес, Альба, Видаль нар тус бүр нэгийг нэмснээр тооны харьцааг 5:1 болгон холдуулжээ. Тус тоглолтод Мессигээс гадна Суарес, Дэмбэлэ нар бэртлийн улмаас тоглосонгүй. Улирлын эхний хожлоо авсан “Барселона” энэ Бямба гарагт “Осасуна”-ын талбайд зочилно.
Барселона 5:2 Бетис (Ла Лиг, Камп Ноу, 79,159 үзэгч)
Гарааны бүрэлдэхүүн:
Барселона (4-3-3): Тер Штеген; Семеду, Пике, Ленгле, Альба; Роберто, Бүскетс (Видаль 74), Де Йонг; Перес (Ансу Фати 78), Гризманн, Рафинья (Фирпо 81)
Гоол: Гризманн 41’, 50’, Перес 56’, Альба 60’, Видаль 77’
Бетис (4-4-2): Дани Мартин; Эмерсон, Бартра, Сидней, Педраса; Каналес, Гуардадо, Карвалью, Тельо; Лорен Морон, Фекир
Гоол: Фекир 15’, Морон 79’
Бусад тоглолтуудын үр дүн:
Гранада 0:1 Севилья
Леванте 2:1 Вильярреал
Осасуна 0:0 Эйбар
Реал Мадрид 1:1 Вальядолид
Сельта 1:0 Валенсиа
Хетафе 1:1 Атлетик
Алавес 0:0 Эспаньол
Мальорка 0:1 Реал Сосьедад
Леганес 0:1 Атлетико Мадрид
Хүснэгт:
Баг Т Хо Тэ Хж Гз Оноо
- Севилья 2 2 0 0 +3 6
- Атлетико Мадрид 2 2 0 0 +2 6
- Реал Мадрид 2 1 1 0 +2 4
- Вальядолид 2 1 1 0 +1 4
- Реал Сосьедад 2 1 1 0 +1 4
- Атлетик Бильбао 2 1 1 0 +1 4
А.Одбаяр