Монгол улсын иргэн Т Замын-Үүдийн хилийн боомтоор энэ сарын 23-ны өдөр Истана маркын автомашинтай хил нэвтэрчээ.
Тэрээр арван нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлсэн байна. Энэ хэргийг Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлсэн байна.
Иргэд сурагчийн дүрэмт хувцас худалдан авахдаа дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх бүхий дотоодын үйлдвэрийн шошго, таних тэмдэг зэргийг шалгаж авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн хууль бусаар оруулсан, сурагчийн дүрэмт хувцасны талаарх мэдээллийг гаалийн байгууллагад ирүүлж хамтран ажиллахыг Гаалийн ерөнхий газар уриалжээ.