Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо /ЗӨАТБХ/-ны Судалгаа сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй мөнгөний бодлого, макро зохистой бодлогын мэргэжилтнүүдэд зориулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Азийн орнуудтай хамтран судалгаа явуулдаг нь дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх нэг алхам болдог
Сургалт энэ сарын 30-н хүртэл үргэлжлэх бөгөөд хуралд оролцогчид дотоодын санхүүгийн мөчлөг болон дэлхийн мөчлөгийн холбоос, хямралын урьдчилсан дохиолол цаашлаад санхүүгийн мөчлөгийн өрнөл болон макро зохистой бодлогын хариу үйлдлүүдийг үнэлэх чадварт суралцан ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой байна.
Энэ удаагийн сургалтын онцлогийг Монгол банкны Мөнгөний бодлогын газрын эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлээс тодруулахад
“Бид санхүүгийн цикл, хямрал зэрэгт онцлон анхаарлаа хандуулж байна. Эдгээр асуудлууд нь эдийн засагч, бодлого боловсруулагчдын дунд яалт ч үгүй чухал сэдэв юм. Үүнтэй уялдуулан хэрхэн хямралд өртөхгүй зайлсхийх, өртсөн ч хохирлыг хэрхэн бага байлгах вэ зэргийг тооцоолоход маш нарийн судалгаа хэрэгтэй байдаг. Түүнчлэн өнөөдрийн сургалтад оролцогчид санхүүгийн мөчлөгийн аль үед ямар бодлогыг хэрэгжүүлэх, эрсдэлүүдийг урьдчилж харах зэргийг үнэлэхэд хэрэг болохуйц хамгийн сүүлийн үеийн судалгааны материалуудтай танилцан, хэлэлцүүлэг өрнүүлэх юм” гэлээ.
Эдийн засаг, бизнесийн орчин бол маш хурдтай өрнөж байдаг. Тэр ч утгаараа зохицуулалт гэдэг зүйл өрнөлтэй хамт алхах ёстой байдаг аж. Тэгэхээр үүнийг хийж байгаа Төв банкны мэргэжилтнүүд хамгийн сүүлийн үеийн судалгаатай танилцаж мэдлэг боловсролоо дээшлүүлэх нь зүйн хэрэг юм. Монголбанкны ажилтнуудын хувьд гадаад дотоодын сургалтад хамрагдан Азийн орнуудтай хамтран судалгаа явуулдаг нь дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх нэг алхам болдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа
"Манай улсын одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг “Монгол Улс 2016 онд байсан хүнд нөхцөл байдлаасаа бол гарсан. Энэ нь санхүүгийн мөчлөг дээр ч гэсэн харагдаж байгаа. Тэгэхээр бид санхүүгийн эерэг мөчлөгт байна гэсэн үг.
Санхүүгийн мөчлөг гэдэг зүйл дээр дэлхийн төв банкууд ихээхэн анхаарлаа хандуулж хүч хаяж ажиллаж буй нь өнөөдрийн энэ сургалтаас ч мөн харагдаж байгаа байх. Санхүүгийн мөчлөгийн савлагааг хэрхэн бага байлгах, эдийн засгийг тогтвортой байдлыг хангах зэрэг нь тун чухал асуудал.
Ази Номхон далайн бүс нутгийн арван орны 30 гаруй төв банкны төлөөлөл оролцож байна
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар манай эдийн засаг 7,3 хувийн өсөлттэй гарсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт бөгөөд олон боломжийг бий болгож байна. Хэдийгээр санхүү, эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байгаа боловч бидний анхаарах ёстой зүйл бол дэлхийн эдийн засгийн хандлага түүгээр дамжиж орж ирэх нөлөөллийг сайн тооцоход оршиж байна. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалтын урсгал дээр мөн анхаарал хандуулах ёстой. Эдийн засгийн тогтвортой байдлын дархлааг хангаж байдаг зүйл бол гадаад валютын нөөц юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд бид үүнийг гурван хувиар нэмэгдүүлж чадсан байна” хэмээсэн юм.
Манай улсын эдийн засаг улирлын маш хүчтэй хандлагатай ба тийм ч учраас бизнесийн том идэвхжил хавар дулаан ормогц эхлээд намрын сүүл сар, өвлийн эхэн сарын үеэр эргээд улирлын онцлогоос болоод буурдаг тухай мэргэжилтнүүд онцолж байсан юм.
Өнөөдөр эхэлж буй тус сургалтад Ази Номхон далайн бүс нутгийн арван орны 30 гаруй төв банкны төлөөлөл оролцож байна.