Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг хүргэж байна.
- БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. БНСУ-ын ЭСЯ-наас визийн журамд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. Нэгдүгээрт санхүүгийн бодит чадавхийг нотлон харуулах тогтолцоог нэвтрүүлнэ. 2012 оноос хэрэгжүүлсэн 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг хүчингүй болгож байна. Үүний оронд сүүлийн 6 сарын дансны хуулгаар эдийн засгийн чадавхийг нотлон харуулах юм. Хоёрдугааарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүний ар гэрийнхэн виз мэдүүлэхэд мөн 5 сая төгрөг байршуулдаг байсныг цуцаллаа. Түүний оронд БНСУ-аас шилжүүлэн мөнгөн дүнд харгалзан визийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ тухайн хүний гэрээний хугацаа хэзээ дуусахын харгалзан үзнэ. Гуравдугаарт визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар амьдрах магадлал багатай иргэд буюу төрийн албан хаагч, олон удаа БНСУ-д зорчсон тэмдэглэлтэй иргэд, албан ажлын шугамаар зорчих гэж буй иргэдийн визийн хариуг шуурхай шийдвэрлэх бөгөөд ХУР мэдээллийн системийг виз мэдүүлэхэд ашиглах юм.
- "Аюулгүйн зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ” гэсэн гарчиг бүхий мэдээ өнөөдөр нэр бүхий сонин, сайтад гарчээ. Энэ мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс үгүйсгэлээ. Тус хэлтсийн мэдэгдэлд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэг шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно гэсэн юм.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, энэ жилийн түрүү бөх Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдлээ. Харин нөгөө бөхийн тухайд хугацаандаа багтаж Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ гаргасан тул БНСУ руу илгээжээ.
- ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардлаа. Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-ны өдөр 12:00-14:00 цагт Хүй 7 худагт нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм.
- Нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш 56 тээврийн хэрэгслээр 1856 тонн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ. Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэхээр завдсан тохиолдолд Агаарын тухай хууль болоод Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.