Ганхуягийн Оюунгэрэл Монгол Улсаа
төлөөлөн БНХАУ-ын Шанхай хотод болох “Олон улсын аялал жуулчлалын хатан
хаан-2007” /Miss Tourism Queen international/-д оролцох юм. Миссийн
тэмцээний шалгаруулалт ирэх сарын 9-нд эхэлж, наймдугаар сарын 4-нд
дүнгээ гаргах аж.
Ганхуягийн Оюунгэрэл
Төрсөн он: 1985
Төрсөн газар: Улаанбаатар
Сургууль: Хүмүүнлэгийн их сургуулийг 2006 онд дүүргэсэн.
Мэргэжил: Англи хэлний орчуулагч, банкны эдийн засагч
Хүндэлдэг хүн: Багш нар, ээж
Хообий: Сэтгэл судлал, бясалгал, гадаад хэл
Хичээллэдэг спорт: Сагсан бөмбөг, гар бөмбөг, усанд сэлэлт, билльярд, ширээний теннис, аэробек, фитнесс.
Дуртай өнгө: Улаан, цагаан
Дуртай хоол: Азийн гал тогоо
Анхны тэмцээн: “Үнсгэлжин-2002” -ын шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан.
Амжилт:
“Монголын сайхан бүсгүй-2006” тэмцээний тэргүүн мисс, “UB Fashion-
2006” шалгаруулалтын “Шилдэг дүр төрх”, “Голомт” банкны
тэтгэлэгт шилдэг оюутан /2006/, “Хөрш орнуудын мисс-2006”
тэмцээний гуравдугаар байр.
Биеийн өндөр, жин, харьцаа: 177 см,
54 кг, 86:58:90
-Содон нэртэй тэмцээн байна. Манай улс урьд нь оролцож байгаагүй санагдана.
-Тийм
ээ, энэ тэмцээнд Монгол Улсын төлөөлөгч анх удаа оролцох гэж байна. 100
гаруй орны гоо бүсгүй өрсөлддөг, энэ төрөлдөө дэлхийн хамгийн том таван
тэмцээний нэг шүү дээ. Зүгээр л хөөрхөн, сайхан хүүхнүүдийн тэмцээн гэж
ойлговол эндүүрэл болно. Оролцогч улс орнуудад миссээрээ дамжуулан
аялал жуулчлалынхаа салбарыг сурталчлах таатай боломж олддог юм билээ.
Аливаа улсын эдийн засагт чамлахааргүй жин дардаг аялал жуулчлалаар
тодорхойлон олон улсын миссийн тэмцээн зохиож буй нь санамсаргүй хэрэг
биш болов уу.
Манай оронд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын бизнес
багагүй хөгжиж, үзэсгэлэнт говь, нүд алдам тал нутгийг нүдээр үзэх
хүсэлтэй гадаадынхны тоо өсч байна. Тиймээс энэ тэмцээнд амжилттай
оролцох нь миний хувьд эх орныхоо өмнө өөртөө хүлээсэн маш том үүрэг,
хариуцлага юм.
-Тэмцээнд хэр бэлтгэж байна даа?
-”Дэсофт”
студи энэ тэмцээнд оролцох саналыг надад хоёр сарын өмнө тавьсан. Тэр
үеэс бэлтгэж эхэллээ. Юуны өмнө аялал жуулчлалын талаарх мэдлэгээ
өргөжүүлэхийн тулд нэлээд зүйлийг уншиж судалж байна. Монгол орны түүх
соёл, ард түмний ёс заншил, байгаль, газар зүйн онцлогийг шүүгчид
надаас сонирхох байх. Яагаад гэвэл, Монголын мисс энэ тэмцээний хувьд
цоо шинэ танил шүү дээ.
Бие бялдраа хөгжүүлэх, сэтгэл зүйн хувьд
бэлтгэл базаахад мөн анхаарч байгаа. Би гурван жилийн өмнөөс бясалгал
хийдэг болсон. Эрч хүчтэй, эрүүл саруул байхад надад тусалдаг юм. Усанд
сэлэлт, фитнессээр түлхүү хичээллэж байна.
-Монголын талаар ямар мэдээлэл бэлдсэн бэ?
-Миний
хариулт бүр манай орны аялал жуулчлалын салбарын тухай мессеж болж
тарах учраас үнэн бодит мэдээлэлд түших нь зөв гэж бодож байна. Бусдаас
онцлог, өөр хаана ч байхгүй сайхан зүйлээ магтахаас эхэлнэ. Нүүдэлчдийн
өв соёл, Чингис хааны үүх түүх, өргөн уудам нутаг дэвсгэр, хүний хөл
хүрээгүй онгон дагшин байгаль гээд бидэнд бахархах зүйл бишгүй. Шинэ
тутам ардчиллаа монголчууд хэр амжилттай хөгжүүлж байгаа нь ч бас л
сэдэв.
Харин аялал жуулчлалын чухал хүчин зүйл болох дэд бүтэц, эрүүл
ахуйн тааламжтай нөхцлийн тухайд хараахан тааруу хөгжилтэй байгаагаа
нуух бодолгүй байна. Гагцхүү ухаалаг тайлбарлах хэрэгтэй.
-Аялал жуулчлалын бизнес эрхлэгч дотоодын компаниудтай хамтран ажиллаж болох юм байна шүү дээ?
-Би
тэгж бодоод яриа өрнүүлэх гэж үзсэн. Гэвч тэд энэ тэмцээний ач
холбогдлыг ойлгохгүй байна лээ. Тэмцээний үеэр би компаниудын
төлөөлөгчөөр ажиллаж, сурталчилгааг нь хийх бүрэн боломжтой. Яагаад
гэвэл энэ тэмцээн Шанхай орчмын аялал жуулчлалын бүс нутагт 25 хоног
үргэлжлэх юм. Шалгаруулалтыг гадаадын олон тооны жуулчин ирж үзнэ. Энэ
бол зар сурталчилгааны асар их боломж гэсэн үг.
-Чи зардлаа хувиасаа гаргаж байгаа юм уу?
-”Эко констракшн”, “Тахь” компаниуд ивээн тэтгэж байгаа. Би эдгээр компанитай хамтран ажилладаг юм.
-Өрсөлдөгчдөө судалсан уу?
-Мэдээж. Тэдний
тухай тодорхой мэдээлэл авсан. Миссүүдийн зураг, биеийн үзүүлэлтүүдийг
нь хараад өөртөө итгэх итгэл төрсөн шүү. Нуруугаар гэхэд надаас өндөр
мисс бараг байхгүй.
Гол өрсөлдөгчдийнхөө улс орны онцлог, аялал
жуулчлалын талаарх мэдээллийг судалж байгаа. Өрсөлдөхийн тулд тэдэнтэй
дотно харилцах, яриа өрнүүлэх хэрэгтэй шүү дээ. Миний хувьд Сингапур,
Францад загвар өмсөж байсан болохоор эдгээр орны миссүүдтэй ямар ч
сэдвээр ярилцахад бэлэн.
-Оюунгэрэл хувь хүнийхээ хувьд ямар давуу талтай вэ?
-Бизнесийн
салбарт ажилласан туршлагатай. Эрч хүчтэй, дайчин, хичээнгүй, ажил
хэрэгч зан надад бий. Хүмүүстэй харилцах ур дүйтэй гэж өөрийгөө боддог.
Шалгаруулалтын хугацаанд орон нутгийн оршин суугчид болон жуулчдын дунд
хүмүүнлэгийн арга хэмжээ явуулах хөтөлбөрүүд бий. Энэ үеэр би нэлээд
сайн оноо цуглуулж чадна.
Би бас үндэсний бүжиг сурсан. Уг нь
хөтөлбөрт бүжиглэх чадварыг шалгах тэмцээн байхгүй л дээ. Гэхдээ монгол
бүжгээ заавал бүжиглэж үзүүлмээр санагдаж байна.
-Манай бүсгүй ямар даашинзаар гоёх бол гэж уншигчид сонирхох байх даа?
-Төгсгөлийн
шалгаруулалтад зориулж гурван даашинз зэхсэн. Цагаан, хөх, шарга
өнгөтэй. Шилдэг үдшийн даашинз шалгаруулах номинацад “Урлах эрдэм” дээд
сургуулийн загвар зохион бүтээгчдийн оёсныг, шилдэг үндэсний хувцасны
төрөлд “Торго” салоныхны урласныг өмсөнө.
-Даашинзны чинь загвар ямар юм?
-Миний бэлхүүс
надад их таалагддаг. Биеийнхээ гоёмсог харьцааг илүү тод харуулахын
тулд бариу даашинз сонгосон. Загас шиг харагдах байх /инээв/. Хувцас
үзүүлбэрт оноо алдана гэж санаа зовохгүй байгаа шүү.
-Үе үеийн сайхан бүсгүйчүүдийн намба төрх өөр байсан гэдэг. Орчин үеийн мисс ямар байх ёстой вэ?
-Мисс
гэхээр л дуу нь цаашаа орчихсон, уяхан туяхан нь дэндсэн улс мэтээр
ойлгодог цаг өнгөрсөн. Зөвхөн сайхан бүсгүй ч гэлтгүй орчин үеийн
дэлхий ертөнцөд амьдарч байгаа залуу хүмүүс өдөр хоногоор өөрчлөгдөн
хувьсаж буй хөгжил дэвшлийн сорилтод бүх талаараа бэлэн байх ёстой.
Үүний тулд мэдлэг, боловсролтой “нөхөрлөхөөс” өөр аргагүй. Бас эмэгтэй
хүнд уян хатан чанар ямар ч цаг үед зайлшгүй шүү дээ.
-Шалгаруулалт нь бараг сар үргэлжлэх юм байна. Тийм удаан юу хийх хэрэг вэ?
-Тэр
бүсгүй үнэхээр олон улсын хэмжээний мисс байж чадах хүн үү, үгүй юү
гэдгийг олон талаас шалгах зорилготой юм билээ. Шүүгчид нь эцсийн өдөр
хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл 25 хоногийн турш тэмцээнд
оролцогчдын дунд ажиллах үсчин, үйлчлэгч, аль эсвэл зурагчдын дотор
мөнөөх шүүгчид бий гэсэн үг.
Хүн ер нь сарын турш жүжиглэж
чадахгүй. Нэг мөчид заавал өөрийнхөө ааш авирыг гаргаж л таарна.
Тиймээс анхнаасаа яг л өөрийнхөөрөө байсан нь дээр. Хөтөлбөрт янз
бүрийн шалгуур бий.
-Энэ тэмцээн Шанхайд болох учраас шүүгчид нь Хятадын миссийг дэмжих байх даа?
-Ер
нь хятад бүсгүйчүүд гоо сайхнаараа Азид дээгүүрт ордог юм. Хэлний
мэдлэг, харилцааны соёл, биеэ авч яваа байдлаараа илт сайжирсан гэдэг
юм билээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон хөрш орнуудын миссийн тэмцээний эхний хоёр байрыг хятад бүсгүйчүүд эзэлсэн.
-Хятад шүүгчдэд зориулж бяцхан заль гаргаж болох л юм?
-Надад төлөвлөгөө бий. Хятадын үндэсний урлаг, соёлыг илэрхийлдэг улаан өнгөтэй холбоотой. /инээв/
-Монголын оролцогч тэмцээнд хэр амжилттай явааг хаанаас олж мэдэх вэ?
-www.oyungerel.com
миний вэб хуудас. Энд бүх мэдээлэл бий. Бас globalbeauties.com-оос
тэмцээний өдөр тутмын дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Намайг
дэмжээрэй, баярлалаа.