Төрийн захиргааны мэргэшлийн албаны шалгалт өнгөрсөн ням гаригт Удирдлагын
академи дээр нэлээд будлиантай болж өнгөрчээ. Өглөө эхлэх ёстой хугацаанаасаа
гурван цагаар хоцорч эхэлсний дээр тестийн машин нь эвдэрч дөрвөн цаг шахуу хүлээлгэжээ.
Дүнгээ сонсох гэсэн иргэд уурлаж, харин шалгалтын багш нар материалаа гараараа
зассан байна. Тестийн машины эвдрэлийг шалгалтын комиссынхон тайлбарлахдаа
“Гадаа ил тавьж ажиллуулснаас боллоо” хэмээж байжээ. 2050 хүний материалаас дөнгөж
эхний 300-г нь уншаад машин эвдэрчээ. Шалгалтын материалуудыг 22 багш гараараа
засч, шөнө 00 цагт дууссан байна.
Шалгалт өгсөн иргэд шалгалтын талаар ярихдаа “Их будлиантай болж байна. Эхэлсэн
даруйд л эргэн тойрон хуулж байгаа олон хүн харагдсан. Шалгалтын тестийг ил
гаргаж ирээд л чөлөөтэй хуулж байсан. Бүр шалгалтын комиссын багш нар нь хүртэл
зарим хүмүүст зөв хариуг зааж өгч байсан. Зарим хүмүүс нь мэргэжлийн хуульч
дэргэдээ суулгаад заалгаж байсан. Учир нь нэг ангид нэг л вариантаар шалгалт
авсан” гэв.
Түүнчлэн шалгалтын өмнө тест задарсан хэрэг мандаад байгаа. Уг тестээр бизнес
хийж, үнэ хаялцан зарж байсан хүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж
байна. Энд 2050 хүн шалгалт өгснөөс 313 нь тэнцээд байгаа аж.
Үүнээс гадна тестийн машинд уншуулсан хэд хэдэн хүний шалгалтын дүн буруу,
алдаатай гарчээ. Үүнээс болоод дахин материалаа шалгуулахыг иргэд шаардаж,
гомдол гаргасны дагуу уржигдраас эхлэн шалгалтын комисс 28-29 оноо авсан
иргэдийн материалд дахин хяналт тавьж шалгаж байна. Уржигдар 100-гаад иргэдийн
материалыг шалгахад долоон хариу нь зөрж байжээ. Эдгээр долоон хариугаас
гурав нь шалгалтандаа тэнцсэн буюу 30 дээш оноотой гарчээ. Өчигдөр 16 цагийн
байдлаар 60-аад хүн материалаа дахин шалгуулахаар өргөдөл гаргаад байсан юм.
Тест яагаад задарсан талаар шалгалтын комиссын гишүүн Ш.Түдэвээс тодруулахад
“Тест задрах ямар ч боломж байгаагүй. Төрийн албаны шалгалтын комиссын нарийн
бичгийн дарга Идэрцогт бүгдийг нь хариуцан ганцаараа боловсруулж, нууцлалыг
нь хийсэн байгаа. Хэрвээ тест задарвал хариуцлагыг нь тэр хүн өөрөө үүрэх учир
энэ боломжгүй юм. Гадуур тараагдсан тэр тест нь хуурамч. Ямар нэгэн эмхтгэлээс
бэлдсэн тест байх гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, зарим нэг иргэд залилан
хийсэн гэсэн үг. Үүнийг батлах өөр нэг зүйл бол зөв тестийг авсан хүн 100 хувь
шалгалтад тэнцэх ёстой. Гэтэл одоогийн байдлаар 40-өөс дээш оноо авсан хүн
огт байхгүй байна” гэлээ. Мөн тэд энэ жилийн төрийн албаны шалгалт маш хүндрэлтэй
байсан. Тооцоолоогүй бэрхшээлүүд их гарсан гэж байв. Учир нь өнгөрсөн жилүүдэд
800 хүн уг шалгалтыг өгч байсан бол энэ жил 2050 хүн өгсөнөөс нь байр, багш нар
нь хүрэлцэхгүй байжээ. Хамгийн гол нь тестийн машин эвдэрсэн нь иргэдийг
бухимдуулах гол нөхцөл болсон гэж тайлбарлаж байв.
Х.Цэнд-Аюуш