Одууд юугаар гоёдог бол?

Өнөөдрийн тойм

2008-05-08 18:39 GMT+8

Бидний сайн танил хүмүүсийн хэрэглээ ямар бол. Тэд юу өмсч, юугаар гоёдог бол оо. Мэдээж та үүнийг сонирхож л байгаа биз дээ. Хааяа нэг оддын хувийн ертөнц рүү хамтдаа өнгийгөөд үзэхэд буруудах юу байх билээ.

   "Номин талст" хамтлагийн ахлагч Д.Батсүх: Би жинсээр гоёх дуртай
-Ингэхэд ямар фирмийн хувцас өмсөх дуртай
вэ?
-"Bоss", "Zаrа"-гийн костюмыг өмсөх дуртай. Эдгээр фирмийн хувцасны чанар хийц нь надад таалагддаг.

-Танд байгаа хамгийн үнэтэй эдлэл?
-Хуримын бөгж маань. Энэ бол миний хамгийн үнэтэй, хамгийн нандин эдлэл. Хуримын бөгжөө би ямар ч мөнгөөр үнэлшгүй, үнэтэй зүйл гэж боддог. Тийм ч учраас хамгаас илүү нандигнадаг даа. Сэтгэл зүрхэнд байнга байдаг, амьдрал тохиох ганц нандин учрал бол хурим байдаг. Тиймээс л би хуримын бөгж маань надад байгаа эдлэл бүхний дээд.

-Энгийн үедээ та ямар хувцасаар гангарах дуртай вэ?
-Жинсээр. Жинс бол хэзээ ч моодноос гардаггүй, загварын ертөнцөөс арчигддаггүй хувцас. Хүүхэд, хөгшин залуугүй бүгдээрээ л жинс өмсөх дуртай байдаг шүү дээ. Биед чөлөөтэй амар байдаг юм. Сайн фирмийн сайн чанарын жинс эдэлгээ сайтай шүү дээ.

-Бариу жинсэн өмд өмсөх дуртай юу аль эсвэл өргөнийг үү?
-Бариу жинс. Хип хоп стилийн өргөн өмдөд дургүй. Нэг их нэвсийгээд байгаа юм шиг санагдаад байдаг юм. Би ер нь нэвсийж, навсайсан юманд дургүй.

-Танд монгол үндэсний хувцас байгаа юу?
-Байхгүй ээ.

-Өмсөх дургүй болохоороо монгол дээл хувцас худалдаж авдаггүй ээ гэсэн үг үү?
-Монгол үндэсний хувцас өмсөх шаардлага үнэндээ гарч байгаагүй юм байна. Тэгээд л би худалдаж авдаггүй байх. Ер нь яваандаа монгол дээлээ худалдаж авч өмсөх санаатай байгаа. Нас ахиад ирэхээрээ гэх үү дээ.

   Д.Хаянхярваа: Ээж маань надад машин бэлэглэж байлаа
-Хаянаа яг одоо ямар машин хөлөглөж байна вэ?

-LЕХUS-470 унаж явна аа.

эд дэх машинаа унаж байна?
-Тоолж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна л даа.

-Худалдаж авсан машиныхаа тоог алдсан гэсэн үг үү?
-Арай ч тийм биш л дээ. Гэхдээ хэд, хэдэн машин сольсон. Одоо миний нэр дээр гурван машин байгаа.

-Хаянааг машин цуглуулах хоббитой гэж ойлгож болох нь ээ дээ?
-Машин цуглуулах хоббитой гэх нь хаашаа юм. Өч төчнөөн машины цуглуулагатай хүн олон байдаг. Гэхдээ эр хүн байна машин сонирхоно оо. Дээр үеийн нэг машиныг сонирхлын журмаар худалдаж авсан.

-Машиныг та хэрэглээ гэж боддог уу, аль эсвэл гоёл уу? Машинаараа гоёдог хүн байдаг шүү дээ?
-Миний хувьд машин бол хэрэглээ.

-Машин бэлгэнд авч байсан удаа бий юу ?
-Байхгүй, өө үгүй 10 жилийн өмнө ээж маань надад машин худалдаж авч өгч байсан юм.

-Хэдэн онд вэ?
-1998 онд. Манай хамтлаг байгуулагдаад. Дуулсан дуу маань хүмүүст хүрч, олны танил болж байх үед. Нэг ёсондоо уран бүтээлээ эхэлж байх үед ээж маань надад унаа бэлэглэж байлаа.

-Их баярлаж байсан уу?
-Тэгэлгүй яахав. Тухайн үед машинтай болно гэдэг их гоё санагдаж байлаа шүү дээ /инээв/.

-Та машиныг хамгийн удаандаа хэдэн жил унасан бэ?
-Би их уйдамхай ч юм уу, эсвэл шинэ зүйлийг сонирхох дуртай ч юмуу гар утас, машин хоёрыг их удаан эдэлдэггүй. Онгирч байна гэж битгий бодоорой.

-Та одоо ямар маркийн гар утас барьж явна?
-Nokia-8800

-Хаанаас худалдаж авсан юм бэ?
-Германаас худалдаж авсан юм. Герман утас найдвартай, чанартай байдаг шүү дээ.

-Мэдээж сүүлийн үеийнх л биз дээ?
-Тийм.

-Тэгэхээр бас энэ утсаа их удаан бариагүй гэж ойлгож болох уу?
-Тиймээ, би сар орчмын өмнө л барьсан. Нэг утсыг 5-6 сарын хугацаанд бариад л сольчихдог.

-Хуучин утаснуудаа хадгалдаг уу?
-Үгүй, таарсан үнээр зарчихдаг юм.

-Таны худалдан авах дуртай хувцасыг сонирхож болох уу?
-Гутал. Гутал сайт гурвын дээр гэдэг байх аа / хэ хэ /. Чанартай гутал өмсөөд алхаж явах сэтгэл тэнгэр байдаг. Тэр тусмаа хүмүүс Хаянаа яаж хувцаслаж вэ, ямар чанартай хувцас өмсөж вэ гэдгийг харж байгаа болохоор.

-Нэг гутлыг хэдээр авдаг вэ?
-Янз бүр. Чанар хийцээсээ хамаараад л.

   Хийлч Дээгий: Би даашинзаа тоолж үзээгүй
-Та ер нь хичнээн даашинзтай вэ. Тоолж үзсэн үү?
-Мэдэхгүй. Хувцасны шүүгээнд байгаа даашинзаа тоолж үзээгүй юм байна. Заримийг нь найз нөхөддөө бэлэглэчихдэг болохоор хичнээн даашинзтайгаа хэлж үнэндээ мэдэхгүй байна. Уучлаарай бардамнаж байна гэж битгий бодоорой. Ганц хоёр удаа өмсөөд далд хийчихдэг болохоор. Өнөө орой очоод тоолж үздэг ч юм бил үү, бөөн ажил болох байх даа. / инээв/

-Хамгийн өндөр өртөгөөр оёулсан даашинз чинь ямар үнэтэй "боссон" бэ?
-За байз, бодоодохъё. Сайн санахгүй байна аа. Зарим нь их үнэтэй хийгдсэн байдаг. Харин зарим нь гайгүй ээ. Гэхдээ би даашинзнуудаасаа нэг платьенд их дуртай.

-Ямар өнгөтэй юм бэ?
-Хар. Хачин чамин, дэгжин даашинз байгаа.

-Их өндөр үнээр худалдаж авсан юм уу?
-Үгүй л дээ. Дизайнер Д.Баярцэцэгээр л хийлгэсэн юм. Нэг бие даасан тоглолтдоо зориулаад. Нуруу маань тэр чигээрээ гарсан, их урт хормойтой. Харахад энгийн юм шиг хэрнээ үнэхээр чамин даашинз. Хүмүүс хараад "ямар гоё юм бэ" гэж уулга алддаг шүү.

-Дээгий ер нь гоёл чимэглэлийн цуглуулга ихтэй байх аа тийм үү?
-Урлагийн хүн бас эмэгтэй хүн юм болохоор ээмэг бөгж, зүүлт худалдаж авах их дуртэй. Эмэгтэй хүн болгоны л хобби шүү дээ, энэ чинь. Ээмэг, бөгж аваад түүнээсээ кайф авах дуртай.

-Таны цуглуулга дахь хамгийн үнэтэй ээмэг бөгж?
-Байгалийн чулуугаар хийсэн ээмэг зүүлтийг хосоор нь 850 мянган ам.доллараар авч байсан. Гэхдээ би үргэлж ээмэг бөгж зүүгээд байдаггүй. Хааяа л зүүмээр, гоёмоор санагдсан үедээ л зүүдэг дээ.

-Найз нөхөд чинь гоёл чимэглэлийн бараа хэр их бэлэглэдэг вэ?
-Найз нар минь тийм их бэлэглэдэггүй ээ. Гоёл чимэглэлээ би өөрөө худалдаж авах дуртай. Миний цуглуулгын ихэнхийг би өөрөө худалдаж авсан байдаг юм.

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 54 Их хариулттай Их таалсан
  • haazaa     211.212.52.15
    hayanaa mashinaa toolj chadahgyi n oilgomjtoi. tsaadah chine 5-iin dotor nemj hasaj chaddaggyi ym oo. naizuudaa duuchdiigaa oilgooroi
    2008-05-15 0 0 Хариулах
  • Зочин     203.194.117.254
    Ta nar bitgii ataarh l daa tiim surkhii yum bol ed nar shig duulj huurdaad yavaach ee chadahgui bj todorhoi hemjeegeer hudulmurlusun humuus sh dee uursdiinkhuu her bolovsroltoig haruulj bn shuu dee
    2008-05-16 0 0 Хариулах
  • Зочин     211.212.52.15
    hey guys. deegiigiin araas dagii. altaar baaj, boloroor sheej, almazaar booljih ch ym bilyy
    2008-05-15 0 0 Хариулах
  • moogii     202.179.21.236
    arai hudlaa bhaa,850000 $ gejvv.minii mongolchuud 1 ni ch gesen bayjij bwal saihan l yum.tegehdee tegtlee bayajaagui bh l da ene setgvvlchid zow bichij surmaar yum.10 jil togsson hvmvvsiig setgvvlch bolgohgui bolohoor iim bdald hvrch bna gesen dvgnelt garch bna.bichij bodoj surchaad yum bichij bmaar yum.mongoliin setgvvlchdiig bvgdiig helj bgaa yum bish shvv.deegiigees yariltslaga awsan hudalchiin tuhai yarij bna.za tegeed bvh setgvvlchiddee amjilt hvsii!
    2008-05-14 0 0 Хариулах
  • LA     202.131.235.194
    850000 tugrug bxoo
    2008-05-15 0 0 Хариулах
  • zochin     202.131.247.218
    850$ bhaa ene bol setgvvlchiin aldaa.Tegleech yagaad bj bolohgvi gej.Bitgii sn yawaadaa ataarhaj bldaa
    2008-05-14 0 0 Хариулах
  • lkh     202.131.249.195
    sorry ene arai ch dee tiim ym zvvcheed xaaguuraa yawdag bna aaa.
    2008-05-14 0 0 Хариулах
  • Durlal     203.34.37.65
    Yu gesen ug ve hunii yu umsuh tanart yamar hamaa baina
    2008-05-14 0 0 Хариулах
  • boyo     80.218.8.34
    xun er ni ooriig sain mederdeg yamar undes soeloos geed.. mongol xun ychraas mongol deelee xayaa omsmoor yum ! ter firm mirm yaax ve odoonii niigemd ene tiim sonirxoltoi zuil bish tolgoiggo tseneglej mongol ornii xogjil devshild xyvi nemer bolj yavax xeregtei niigemdee yadaj fan-yydtai sain saixan zovlomj soel es syrtaxyyn geed .. ok! xun bolgon l xylxi bolon orginal firm-n xyvstastai bolson shuu dee iim niitleg taalagdaxgui bna yamar ch ytaggui yum shig! odyyd maani zovxon gadna talaasaa od bolj xargdax ni chyxal yum yy? 50% bas dotor talaasaa bidend ( osvor ueiinxend min ) ulger jishee bolmoor yumaa!!!
    2008-05-13 0 0 Хариулах
  • nikita     124.158.114.254
    deegii her hemjeendee hun unemshmeer yum yarimaar yum.muruudluu l helsen bh
    2008-05-13 0 0 Хариулах
  • Akilla     211.170.58.82
    Medeej tiim unetei bish ni oilgomjtoi aldaad l bichchihsen bna bugd l oorsdiigoo neleen tansag meteer oilguulah gej hicheesen yum shig bna. Yag uenedee duuchid tiim ch bayan humuus bish shuu dee
    2008-05-13 0 0 Хариулах
  • murdoc     122.254.121.19
    hahaahah araichdee 850000$ alah ymaa ta nar hehe
    2008-05-12 0 0 Хариулах
  • murdoc-d     202.131.227.19
    harin tiin araichde 850000$ bhda yadiin araichde gtl ta nar ene ard tumenruge ergeed neg hardaaaaaaaaaaaa
    2008-05-12 0 0 Хариулах
  • sosan     210.168.179.156
    ta nar ymar ineedtei yum be
    2008-05-12 0 0 Хариулах
  • Зочин     202.72.241.227
    ene chini tegeed ih mungu uu?
    2008-05-12 0 0 Хариулах
  • Deegii     204.184.135.139
    ih bailgui yaadiin barag l minii sariin tsalin
    2008-05-14 0 0
  • azaa     202.55.191.19
    yaaanldaaa. deegii chi zailaa. yun aimar ongiroo yum bede. hudlaa yriaa l baihiiin.hayanaa batsuh 2 bol sain duuchid. tehdeee hayanaa jaahan ongiroo yum aa. deegii sain toglodog ch gsn ymar teneg yriaatai yum be?kkkkkk...
    2008-05-11 0 0 Хариулах
  • vnenii toloo     202.126.90.231
    ta bvhniig vnen helsen gedegt naidii mongolchuudiin amidral goe ym da gehdee nuhdvvd min naad mungu chin mongoliin ta bvhniig demjdeg hvmvvsiinh gedgiig bvv mart
    2008-05-11 0 0 Хариулах
  • Зочин     202.72.241.211
    sorry! buruu teneg yum yarisan bol
    2008-05-11 0 0 Хариулах
  • Зочин     202.170.84.10
    batsuh bariu omd,bariu pidjak omsood baliar haragdaad bhiin,g party ochdog gj sonsson,baliar hog
    2008-05-11 0 0 Хариулах
  • Зочин     202.72.241.211
    aan durgui ni hurchihsen bn. bi baahan buruu yarij l dee.
    2008-05-11 0 0 Хариулах
  • deegiiid     203.169.50.3
    arail bish bailgvi dee 850myangan am dollar jaahan ergelzej bna da
    2008-05-10 0 0 Хариулах
  • zochin     124.158.65.35
    Deegii yadaj 850-8500$-oor avsan blgui de.uuniig bichsen setguulch deegii 2-n hen ni aldaj helsen yum boldoo zailuul.850.000$-oor deegii eemeg bugj avch baival delhiin bayachuultai en zeregtsej bn gesen ug bizde hu.
    2008-05-13 0 0 Хариулах
  • Зочин     202.72.241.214
    za ter yah ve hiih yum ug ni ih bn aa.
    2008-05-10 0 0 Хариулах
  • Зочин     202.72.241.214
    Hayanaa shig ih mungutei bol mashin neeree tsugluulah san. hehe neeree
    2008-05-10 0 0 Хариулах
  • Зочин     203.169.50.3
    fg
    2008-05-10 0 0 Хариулах
  • Зочин     202.72.241.211
    yu gesen ug ve?????????????
    2008-05-11 0 0 Хариулах
  • deegii     202.72.241.214
    minii l bodol shu. zaaval mash ih mungutei baij l iimerhuu yum yarih heregtei gej bodoj bgaa bol uuchilaarai. huvi hunii unelemj zan haraktertei holbootoi bh yum daa.
    2008-05-10 0 0 Хариулах
  • Зочин     202.72.241.214
    yagaad ch uurchilj bolohgui yum. negent togtchihson uzel bodol.
    2008-05-10 0 0 Хариулах
  • hayanaad     202.72.241.214
    bi ch gesen gutalii shunaltai tiim olon gutal hudaldaj avaad baij chaddaggui ch muuhai gutal umsuh mash durgui. gutal yer ni mash chuhal shu. ni gutaliig ih uuldug. bolhi gutaland mash durgui bas emegtei hun jiriin uyed puuz gedeg gutal umussun bhad durgui.
    2008-05-10 0 0 Хариулах
  • Зочин     202.72.241.214
    dress chini mash goyo shu de. bid europechuud shig goyo hiij surna gej hezee ch bhgui. interneteer dress geed haigaarai. emegtei hun bolj tursun yum chini daashinz umsuh heregtei shu. er em ni medegdehgui yum baisaar bgaad uheltei bish de.
    2008-05-10 0 0 Хариулах
  • Batsuhed     202.72.241.214
    bi ch gesen bariu jinsend durtai sh de.
    2008-05-10 0 0 Хариулах
  • batsuhed     202.131.227.19
    batsuhee chi shu bi chamd hairtai ch gh shig
    2008-05-12 0 0 Хариулах
  • Зочин     202.72.241.214
    ter une ene teriig ni medehgui yum aa. Gehdee urgelj baahan eemeg bugj zuuh ni haashaa yum gehdee mash goyo unet edlel baidag sh de. interneer haihaar America-iin delguuruudeer zaragdaj bgaa unet edlel hiits zagvar ni mahs goyo. Manai mongoliin delguuruuded baigaa yumnuud nadad mash bolhi sanagddag. bi Eemeg bugj zuultnii zagvar hiitsiig mash ih sonirhdog. Harin uuruu bol yu ch heregledeggui. Odoo zaluu bn shu de. 30 hureheeree tsugluulna Gehdee olon bish bas zagvar ni mash chuhal gej boddog. hun urgelj shal utgagui baahan eemeg bugj zuuhed bi huvidaa durgui. Batsuhiin helsen taalagdlaa jiriin uyed bol hurim hiisen bol hurimiin bugj bhad hangalttai bh l daa.Ordnii chuluu geed baahan yum bdg bi huvidaa tiim ih soniroj bgaagui. ta nar interneteer Jewlery geed haigaarai
    2008-05-10 1 0 Хариулах
  • Зочин     202.72.241.214
    manai mongolchuud hezee ch tiim Goyo unet edlel hiij surahgui dee. ter chini ug ni etssiin buteegdehuun biz de? daanch bid hezee ch yum uildverlehgui.huvi hun uuriinhuu amidraliig l saijruulahiig bodno shu de. ene uls ornii hemjeenii asuudliig darga ner meeni hiimeer baidag. Daanch hiihgui ni todorhoi. bid uursdiinhuu amidraliig l deeshluuleh heregtei bn shu de.Hervee bi UIH-iin gishuun bsn bol mash ih yum hiih blaa. uildveruud barihaas erheel biuh zuil dutuu bn shu de. daanch yun UIH naana chini uuriiguu yaaya gej bn. iim l bn daa.
    2008-05-10 0 0 Хариулах
  • Зочин     202.72.241.214
    bi zagvar zohion buteegch bish ch gesen yumiig uuluh aimaar durtai. tiim bolohoor yanz buriin yumnii zagvariig zugeer sonirhoj hardag gehuu dee.
    2008-05-10 0 0 Хариулах
  • Зочин     202.170.95.2
    Shaa shaa too meddegguimuu haashaa en. Esvel chamd 850 000$ bsan bol chuluun eemeg zuult avaad duusgaj baigaa bol T1 gehees oor u gehev. Harin haaya zuuh eemeg zuultend tsatsaad baih mongotei um bol chamaig holliwoodiin od gehees yahav.
    2008-05-10 0 0 Хариулах
  • gongor     90.37.66.203
    edgeer zuiluden bugd xulxni xaa ***** ix zantai novshiin xeden *****
    2008-05-09 0 0 Хариулах
  • Сэтгvvлч     87.77.112.81
    Та нар сурвалжлага аваагvй баиж их мэдээд байгаараа! Демий шvv, Дэмбрэл цагдаад хэлнэ шvv
    2008-05-09 0 0 Хариулах
  • zochin     202.5.202.10
    Hudlaadaa ta nar yag zow helj bna. Deegii neeh l nawsaisan awgai l bnalee hachin sonin yadtsan stiltei, teed deer ni bas tiim unetei eemeg bogj hudaldajn awsan geed bitii ongirood bai chamaas bayan humuus tiim unetei yum awch chaddaggui yuma honogiin hooloo arai gej oldog bj ichmeer yumaa chamaig yamar hun gedgiig chin sain mednee daraa yariltslaga ogohdoo jaahan bodooroi......
    2008-05-09 0 0 Хариулах
  • Зочин     202.179.26.185
    Batsuh anh garch irj baih uyeiinhaa Clipiig haraasai navsgar urgun huvtsas boodond orson bsn sh de. Navsgar huvtsastai l baisan sanagdaad baidag yum.
    2008-05-09 0 0 Хариулах
  • Зочин     122.201.16.10
    hooyo untahaa boli yagaad dandaa untaad bdg yum be ho
    2008-05-09 0 0 Хариулах
  • Зочин     202.179.26.185
    hen untsan gej?????
    2008-05-09 0 0 Хариулах
  • Зочин     122.201.16.10
    ha ha ha deegii tiim bayn yum uu da ho
    2008-05-09 0 0 Хариулах
  • ih medegch     124.158.115.100
    bj bolhol ym tehde jagan bdoj bj burj bla
    2008-05-13 0 0 Хариулах
  • Зочин     124.158.65.118
    hiilchin deegii yg 90 garui say tugruguur zugeer l neg eemeg bugj awah hun bishee !!!! teguul mongoliin terbumtan turtsiin bishuu heheh!!! setguulchin ni aldsan blgui dee zuw yum bichij bmaar yum !!
    2008-05-08 0 0 Хариулах
  • uhaantan     202.126.90.232
    duuchid yaduu sh dee
    2008-05-08 0 0 Хариулах
  • nergui     202.5.202.10
    arai ugui bailgui Deegii 850000 $-oor eemeg bugj absan genuu ene chini 900 garui say tugrug sh dee ene hudlaa baih aldaj bichsen bh gej bodoj bna ene setguulch nertei humuus ch mun huurhiilultei ulsuud yum daa
    2008-05-08 0 0 Хариулах
  • mili     124.158.115.100
    itgemergui yma tehdeel goy ym
    2008-05-13 0 0 Хариулах
  • Bill Gates     203.169.50.211
    translator: Hairt Mongolchuudaa, minii bie ta buhnii setgegdeliig unshaad Mongol ulsiin irgen burt 850,000$ check uguhuur shiidlee. Ta buhen 2008 onii 05 dugaar sariin 25nii udur 9.00 tsagt USA elchingiin uudend tsuglahiig husie. ps: irgenii unemleh, 2 huvi tseej zuragaa martvaa!!!
    2008-05-12 0 0 Хариулах
  • 111     202.131.225.107
    arai ugui bhaa 850 l bailgui dee mynga ene ter ni setguulchiin aldaa bhaa
    2008-05-09 0 0 Хариулах
  • Зочин     202.131.225.20
    850 мянган доллар биш төгрөг гэвэл ойлгий доо хэ хэ
    2008-05-09 1 0 Хариулах
  • Зочин     202.126.92.6
    Yag unen, 850 minga baihdaa yahav dee, shaadag...
    2008-05-08 0 0 Хариулах
  • Зочин     202.55.191.19
    hudlaa
    2008-05-08 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газраас 2015 оны Монгол улсын нэгдсэн төсвийн төслийг өргөн барихдаа Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан аймгуудад төсвийн эрх мэдлийг үе шаттай шилжүүлэх талаар тусгажээ. Энэ дагуу нийт 800 обьектын 200-г нь эхний ээлжинд орон нутагт шилжүүлнэ. Та энэ өөрчлөлтийг дэмжиж байна уу?
Нийт 343 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ