Хоёр өрөө байр бараг 70 сая төгрөг хол даваад байгаа. Гэвч орон сууцны үнэ ойрын өдрүүдээс буурч эхэлжээ. Орон сууцны үнэ буурч байгаа шалтгааны талаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын "ОСМО" ХХК-ийн Орон сууц борлуулалтын албаны ахлах Б.Цэрэнноржмаагаас тодрууллаа.
-Орон сууцны үнэ буурч байна гэж үнэн үү?
-Орон сууцны үнэ 2007
оны долдугаар сараас эхлэн 2008 оны гуравдугаар сар хүртэл байнга өсч байсан.
Энэ нь дараахь хоёр үндсэн зүйлээс шалтгаалсан. Нэгд, барилгын үндсэн
материалын үнэ өссөн. Хоёрт, банкууд ипотекийн зээл буюу үл хөдлөх хөрөнгө
барьцаалсан урт хугацааны, бага хүүтэй зээлийг их хэмжээгээр нийлүүлсэн.
Эдгээр хүчин зүйлүүдээс шалтгаалан орон сууцны үнэ огцом өссөн. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан хүчин зүйлүүд орон сууцны эрэлтийг тасралтгүй нэмж, нийлүүлэлтээс давснаас зах зээлийнхээ жам ёсоор орон сууцны үнэ нэмэгдсэн гэж хэлж болно. Мөн сүүлийн үед эрчимтэй өсч байгаа үнийн өсөлт, инфляц зохих хэмжээгээр нөлөөлсөн.
Гэвч одоогийн байдлаар орон сууцны үнийн өсөлт харьцангуй тогтворжиж, бага зэрэг буурах хандлагатай байна.
Ер нь жил бүрийн хавар гуравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд зах зээлд орон сууц бусад үеийнхийгээ бодвол 2-3 дахин их нийлүүлэгддэг. Тиймээс тухайн саруудад орон сууцны үнэ, тухайн жилийнхээ бусад саруудтай харьцуулахад хамгийн хямд байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, бусад саруудад орон сууцны зах зээлд сард 200-300 ширхэг байр нийлүүлэгддэг бол 3-5 дугаар сарын сүүлч хүртэл сард бараг 900 хүртэл орон сууц нийлүүлэгддэг. Мөн энэ саруудад тухайн жилдээ шинээр ашиглалтад орох орон сууцны захиалгууд ид хийгдэж байдаг нь нийлүүлэлтийг ихэсгэдэг.
Нийлүүлэлт их байгаа нь зах зээлд нөлөөлж, орон сууцны үнэ тогтворжход хүргэж байна. Мөн хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол банкууд 1-1,5 хувийн хүүтэй, урт хугацааны зээл олгож байснаа Монголбанкнаас явуулж байгаа бодлогоос болж зээлэндээ хязгаарлалт хийж зээлийн хүүгээ өсгөсөн нь эрэлтийг бууруулж орон сууцны үнэ тогтворжиход нөлөөлж, 5-10% буурсан байдал одоогоор ажиглагдаж байна. Нэг байран дээр жишээ авахад: 2008 оны гуравдугаар сарын эхний долоо хоногт БЗД, тавдугаар хороо 15 дугаар хороололд 202-р байрны хоёр өрөө байр нь засвараасаа шалтгаалаад 60-67 сая төгрөгт зарагдаж байсан бол өнөөдөр /2008.05.08/ 53-60 сая төгрөг болж буурсан байна.
-Цаашид орон сууцны үнэ унаж, урьдынх шигээ болно.
Жишээлбэл хоёр өрөө байр 20-30 сая төгрөг болно гэж ярьж байна. Энэ үнэн үү?
-Энэ сайхан асуулт
байна. Үнэхээр орон сууцны үнэ буурч, урьдын хэвэндээ эргэж орвол сайн хэрэг.
Гэвч харамсалтай нь энэ бараг боломжгүй зүйл юм. Ер нь Монголын зах зээл
гадаадын зах зээлээс шууд хамааралтай байдаг. Барилгын салбарт л гэхэд барилгын
материалын 70 хувийг импортоор авдаг. Импортоор авч байгаа улсад бараа таваарын
үнэ нэнэгдвэл мөн манайд ч нэмэгддэг.
Үнийн өсөлт зөвхөн Монголд төдийгүй, дэлхий даяар ажиглагдаж байна. Энэ жил нэг баррель нефтийн үнэ 150-200$ хүрнэ гэж олон улсын эдийн засагчид, шинжээчид үзэж байгаа. Мөн дэлхийн бүх улсад инфляц ажиглагдаж, хүнс, нефть гээд зах зээлийн гол гол салбаруудад үнэ өсөөд байна. Энэ мэтчилэн дэлхий нийтэд үнийн өсөлт гараад байгаа нь манай улсын эдийн засагт хүртэл нөлөөлж, ганцхан үл хөдлөх хөрөнгө биш бүх юмны үнэ өсөхөд хүргэсэн.
-Ипотекийн зээл орон сууцны үнэнд нөлөөлдөг үү?
-Нөлөөлнө. Үүнийг олон
улсад ипотекийн парадокс гэж нэрлэдэг. Банкны урт хугацаатай, бага хүүтэй зээл
нь тухайн улс орны эдийн засгийн хөгжилд асар их нөлөө үзүүлдэг давуу тал
ихтэй. Жишээ нь, хүн бүр орон сууцтай болж, барилгын материалын үйлдвэр,
барилгын салбар эрчимтэй хөгжинө. Гэвч сул тал нь банкны зээлийн хүү буурах
тусам эрэлтийг их хэмжээгээр бий болгодог буюу орон сууцны үнэ өсдөг. Орон сууцны
үнэ өсөхөд хамгийн гол нөлөөлсөн зүйл бол банкны урт хугацааны зээл буюу
ипотекийн зээл юм.
-Цаашид орон сууцны үнэ өсөх болов уу?
-Орон сууцны үнэ
наймдугаар сар хүртэл харьцангуй тогтвортой, бага зэрэг буурах хандлагатай
байна. Ер нь наймдугаар сараас хойш нийлүүлэлт эрс багасдаг учир үнэ
өөрчлөгддөг. Манай компаниас цаашид орон сууцны зах зээлийн бодит үнийн
өөрчлөлтийг ард түмэндээ байнга мэдээлж байх болно.
Т.Баярмаа