Хурдан моринд "орсон"-оо хувь тавилан, бизнест хөл тавьсанаа амьдралын эрх байсан гэж ярих дуртай "Макс"-ын Д.Ганбаатарыг танихгүй хүн ховор. Хэдхэн жилийн өмнө Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт мисс Д.Уянгалянхуатай хөлгүй хурим хийж шуугиулж байсан тэд найр наадамд бэл нүнжигтэй хувцас, эдлэлээр гоёж олны нүдийг хужирладаг.
Хайртай гэргийдээ Дондогдулам хатны барьж байсан хөөрөг, ихэс хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл бүхий хувцас чимгийг иж бүрнээр үнэ цохин авч өгч байсан. Ер нь хаанаас нь ч харсан элбэг дэлбэг залуу хосын амьдралд дутах гуцах юмгүй мэт харагддаг ч сүүлийн үед хамтын амьдралд нь ан цав суусныг ойрын хүрээнийхэн нь ам алдлаа. Тэд хэсэгтээ л тусдаа амьдарч байгаа бөгөөд нэг үе Д.Уянгалянхуа хоёр охиныхоо хамт Америк явна гэж байгаад сураг алдарсан. Ойр ойрхон хоёр охин төрүүлсэн мисс бүсгүй хувийн амьдралдаа ихээхэн цаг зарж, ханийнхаа тухай аль сайхан үгээ олж ядан хэвлэлд яриа өгч байсан. Тэр байтугай хотын ганган охин морь мал гэж байнга явдаг нөхрөө дагаад гайгүй сайн морины хорхойтон болчихсон гэдэг. Сүүлийн үед бизнес нь хүрээгээ түлхүү тэлэх болсон "Макс" Д.Ганбаатарын гэр бүлдээ гаргах цаг зав хомсдсон уу, таагүй мэдээ дуулгалаа. "Макс" хүнсний сүлжээ, барилга орон сууцны салбарт хүч сорих болсон түүний баруун дөрвөн зам дахь орон сууцны газрыг гүйдэлтэй газар гэж ярих болсоор удсан. Хотын төвд байрлал сайтай, юм юмандаа ойр энэ газрыг захаас аваад нүд унагах хүн олон ч яаж ч байсан эхэлсэн ажил нь нурдаг сүйрэл дагуулдаг гэх юм билээ. Гэтэл цөс ихтэй морины хорхойтон Д.Ганбаатар юунаас ч айлгүй орон сууцны цогцолбор барихаар хашаа хүрээ татаад, ажлаа эхэлсэнд гайхах хүн олон байсан. Энэ мэтээр бизнес нь өргөжиж байгаа ч хувийн амьдралд нь ан цав гарах болсон нь учир мэдэх хүмүүсийнхээр шинэ бизнестэй нь холбоотой байж мэдэх гэнэ.