Нэгэн хэвийн үйтгартай уур амьсгалтай, гялайж гялтайх олигтойхон охидын хамтлаг үзээд өгье гэхнээ олдохгүй байсан яг тэр үед “Гала” гарч ирсэн. Содон өнгийн хувцас dance trance чиглэлийн дуунууд нь яах аргагүй шинэлэг байсан гэдэгтэй санал нэгдэх хүн олон биз ээ. “Гала” тарж Ану, Болороо хоёр тус тусдаа уран бүтээл хийх болсоор бас хэсэг хугацаа өнгөрчээ. Анугийн тухайд “Хөөрхөн дэлхий” цомгоо хүүхдүүдэд зориулан гаргасан. Харин залуустаа “New brilliant”-ыг хүргэсэн билээ. Ингээд түүнтэй уулзаж уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Хүүхдийн
баяр дөхвхөөр Ану бүр л завгүй болдог бололтой?
-Юуны
өмнө танай сонины нийт .уншигчид болон өөрт чинь энэ өдрийн мэндийг хүргэе.
Миний хувьд сүүлийн хагас жилийн хугацаанд уран бүтээлийн олз омог маш их
байлаа. Биеэ дааж уран бүтээл хийснээс хойш өөрийнхөө яг хүсэж мөрөөдөж байсан
зүйлийг шат дараатайгаар хийж эхэлж байгаа. 6-р сарын 1-ний өдөр маш олон арга
хэмжээнд уригдсан байгаа. Миний хийж байгаа уран бүтээлийг үнэлээд, хүүхэд
төвтэй ажлуудад оролцуулж байгаад бүх эцэг эхчүүд, дүү нартаа маш их баярлалаа
гэж хэлмээр байна. “Хөөрхөн дэлхий” цомог маань яах аргагүй багачуудад
зориулсан цомог. Би “Гала” хамтлагт байхдаа ийм цомог гаргана гэдгээ ч амлаж
байсан. Цомог маань зөвхөн Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутгийн хүүхэд
багачуудад их хүрч байна.
-”Гала”-гийн
тарах болсон шалтгааныг та хоёрыг нэг залуугаас болж муудалцсан гээд байдаг
шүү?
-Мэдээж
амьдрал бол асуудлаар дүүрэн байдаг. Хэсэг хугацаанд бид хоёрт үл ойлголцох
байдлууд гарч байсан л даа. Гэсэн ч удаан жилийн нөхөрлөл байгаа учраас хэн
хэндээ нээлттэй хандаж нөхөрлөлөө эргэж сэргээсэн. Одоо бид хоёр байнга уулзаж
байгаа. Шинэ шинэ уран бүтээлүүдийн санаа ярилцаж байгаа. Болороо маань сая
сургуулиа төгссөн. Магадгүй бид “Гала”-гийн дараагийн уран бүтээлийг хийхэд
бэлэн байна. Тэгэхдээ энэ бүхнийг цаг хугацаа харуулах байх. Ер нь бол бид
хоёрын хэн хэн нь гэр бүлийн хүмүүжил сайтай. Тодорхой төвшинд боловсрол олж
авсан охидууд. Тэгэхээр бид хоёрын хувьд хэн нэгэн эрэгтэйгээс, эсвэл мөнгөнөөс
болоод ч юм уу, хэн хэндээ таагүй хандах хэмжээний хүмүүжилтэй охидууд биш.
Харин бид хоёрыг яагаад ингэж үнэлсэн юм бол гэж гайхаж байна л даа. Энэ бол
зүгээр л хүмүүсийн дундаас дэвшсэн таамаглал байх гэж бодож байна. Бидний дунд
маш гоё нандин үерхэл байсан. Бүх зүйл тавь, тавин хувийн зарчмаар явагдаж
байсан. Хэн хэндээ муу санах зүйл үнэхээр хэзээ ч байгаагүй. Хэн нэгэн эрэгтэй
хүн гарч ирлээ гээд бид хоёрын үерхлийг хэзээ ч мохоож, холдуулж чадахгүй шүү
дээ. Яагаад гэвэл хамгийн сайн найз охин маань тусдаа, эрэгтэй хүн тусдаа гэдэг
үүднээс бид бие биедээ хандана.
-Багаасаа
гэр бүлийн хүмүүжил сайтай өссөн гэж ярилаа. Ер нь Ану ямар охин байсан бэ?
-Хүүхэд
насаа эргээд харахаар маш даруухан мөртлөө хөдөлмөрч хүүхэд байсан юм билээ. Би
хичээлийнхээ хажуугаар Хүүхдийн ордны дуулаачийн ангидаа явдаг охин байсан.
Ерөнхийдөө өөрийгөө айлын сайн охин байсан гэж дүгнэдэг. Манай аав ээж намайг
гэрийн хүмүүжлээр үнэхээр дутаагаагүй. Би өдий хүртэл архи тамхи хэрэглэж
үзээгүй. Би өнөөдөр электро хаус чиглэлээр дуулж байна. Dance хөгжим дээр дуулж
байгаа боловч шөнийн клубээр ордоггүй. Надад тийм хүмүүжлийг ээж аав минь
олгосон. Би хий дэмий зүйлд цагаа алдахгүйгээр бүх зүрх сэтгэлээ уран
бүтээлдээ, хийж байгаа ажилдаа зориулж чаддаг. Энэ бол миний давуу тал гэж
боддог. Мэдээж уран бүтээл хийгээд явж байхад хамгийн том түшиг тулгуур гэр
бүл, аав ээж байдаг. Сүүлийн үед аав ээж хоёрынхоо хайранд ажлаа хийгээд явах
ямар гоё байдгийг мэдэрч байгаа. Манай аав хуульч мэргэжилтэй, цагдаагийн дэд
хурандаа цолтой хүн байдаг. Би ааваасаа маш олон сайхан шинж чанарыг нь өвлөж
авч төрсөн. Манай аав маш их тэсвэр хатуужилтай. Зорьсон зүйлийнхээ ард заавал
гардаг хүн. Ээж маань эдийн засагч мэргэжилтэй. Сүүлийн үед эм зүйч мэргэжилтэй
болж байгаа. Үнэхээр насандаа баймааргүй залуухан, маш сайхан эмэгтэй байдаг.
Бараг би ээжийнхээ хажууд хөгшин харагдаж магадгүй. Ер нь ээж маань миний
хамгийн найдвартай хамтрагч. Би ямар нэг шийдвэр гаргах үедээ дандаа ээжтэйгээ
ярилцдаг. Эх хүний гаргаж байгаа шийдвэр хэзээд үр хүүхдийнхээ төлөө байдаг
гэдгийг би улам мэдэрч байгаа. Миний аав ч гэсэн сүүлийн үед ажилд минь их
тусалж байгаа.
-Ингэхэд
дуучин болно, хамтлаг байгуулна гэхэд чинь хамгийн их хориглосон хүн аав чинь
гэж сонссон?
-Би
дуулах авьяасаа ааваасаа өвлөсөн гэж боддог. Гэхдээ би аавынхаа дэргэд өөрийгөө
дуулдаг гэж хэлж чадахгүй. Дуулахын төлөө нэлээн их суралцаж өөрийгөө дайчилж
байгаа эмэгтэй гэж өөрийгөө бодож явдаг. Би анх аавынхаа багшилдаг сургуульд,
Цагдаагийн академид сурдаг байсан л даа. Яагаад ч юм аав маань намайг уран
бүтээл хийнэ ээ, Болороотойгоо нийлээд хамтлаг байгуулна гэж байхад эрс
хориглож байсан. Ерөөсөө зөвшөөрөхгүй байсан. Би багадаа хүүхдийн ордонд
явахдаа ааваасаа нууцаар явдаг байсан. Тэгэхээр урлагийн хүн болоход нөлөөлсөн,
авьяас өвлүүлсэн хүн мөртлөө яг урлагийн хүн болоход хатуу хориглож байсан хүн
бол яах аргагүй аав байсан. Гэхдээ охин нь амжилттайгаар уран бүтээлээ хийгээд,
нэр хүндээ өргөж авч явж байгааг аав маань бага багаар хараад үнэлээд надад
өөрийн эрхгүи зөвшөөрлийг олгосон. Ямар ч байсан аавынхаа сэтгэлд хүрч чадаад
аавынхаа дэмжлэгтэйгээр уран бүтээлээ хийж байгаадаа баяртай байгаа.
-Дөрвөн
дүүтэй айлын том охин байх аа?
-Манай
хоёр эмэгтэй дүү маш ажил хэрэгч. Би урлагийн хүн болоод ч тэр үү манай хоёр
өөр өөр чиглэлээр сурдаг. Нэг нь нийгмийн их идэвхитэй. Бизнесийн удирдлагаар
сурч байна. Нэг дүү маань хэлний чиглэлээр сурч байна. Маш хөөрхөн охидууд
байдаг. Би бол дүү нарынхаа хажууд хөөрхөн биш. Дүү нар маань миний өдөр тутмын
ажилд их тусалдаг. Хамгийн бага эмэгтэй дүү маань миний туслах хийдэг. Би
дүүтэйгээ гэртээ “Миний дүү” гэж харьцдаг. Ажил дээр бол яг л миний ажилтан
шиг, бид хоёр бие биедээ маш зарчимч байдлаар ханддаг. Ээжтэйгээ бид гурав хамт
явж байхад хүмүүс бараг “Найз охидууд уу” гэж хэлэх байх аа. Хоёр эрэгтэй дүү
маань тийм бага биш ээ. Гэхдээ хоёр дүү маань гадаадад сурч байгаа.
-Өөрийн
чинь талаар Дэнжийн 1000-д өсч торнисон мөртлөө түүнийгээ нуудаг гээд янз
бүрийн юм сонсогддог шүү?
-Би
Дэнжийн 1000 гэдэг газрыг мэднэ. Гэхдээ би тэнд өсөж торниогүй ээ. Миний өсөж
торнисон орчинг маань надаас миний ээж ааваас илүү мэддэг хүн байдаг ч юм шиг
болохоор би их гайхаж байгаа. Яагаад ч юм миний талаар ташаа мэдээллүүд гардаг.
Хөхөндөө силикон хийлгэжээ, барьжээ гээд л маш ихээр ярьдаг. Тэглээ гээд сэтгэл
санаагаар унадаггүй. Хийж байгаа ажил маань, байгаа байдал маань энэ болгоны
хариулт гэж боддог.
-Анугийн
имиж эрс өөрчлөгдсөн. Ихэнхи уран бүтээл чинь хүүхэд рүү чиглэсэн байдаг
болохоор шинэ имижийг чинь цочир хүлээж авах хэсэг ч байна?
-Уран
бүтээл гэдэг байнгын л өөрчлөгдөж байх ёстой. Би дандаа л хүүхдийн дуу дуулаад
яваад байвал уйтгартай байна байх. Миний хувьд ч би өөрөө залуу хүн учраас өөр
зүйлийг хийхийг хүснэ. Харин хүлээж авч байгаа хүмүүс маш гоё зөв өнцгөөс харж
хүлээж авах нь хамгийн чухал гэж бодцог. Мэдээж аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж
байна. Имижийн тухайд би залуучуудад зориулсан уран бүтээл хийчихээд жаахан
охин шиг дэрвэгэр платье өмсчихөөд, яг “Гала” стилиэр явах юм бол залуучуудад
зориулж уран бүтээл хийсний хэрэггүй болно. Тиймээс би хийж буй уран бүтээлдээ
нийцүүлэн эмэгтэйлэг имижийг бүрдүүлье гэж бодож байгаа. Хүн бүрт таалагдаж
чадахгүй ч, намайг сонсдог дэмждэг хүмүүст таалагдаасай гэдэг үүднээс уран
бүтээлээ хийнэ. Ер нь Наранзун ах маань намайг “Маш их өөрчлөгд” гэж хэлдэг
заадаг. Би энэ хүнтэй ажилласнаас хойш уран бүтээлч хүн талаасаа нэлээн их
өөрчлөгдсөн.
-Найз
залуугийнхаа тухай тэр бүр яриад байдаггүй? Өөрийг чинь сонсдог хүмүүст сонин
байгаа шүү дээ?
-Урьд
нь найз залуутай байсан. Одоо бол ганц бие болоод хоёр жил болж байна. Найз
залуутай байхад уран бүтээл, ажил гээд тэр болгон цаг зав гаргаж чаддаггүй
тохиолдол байдаг байсан. Гэхдээ л маш гоё мэдрэмж, маш гоё зүйлүүд мэдэрч
байсан. Одоогоор найз залуутай больё гэсэн бодол, төлөвлөгөө байхгүй байгаа.
Гэхдээ би залуу хүн. Гэр бүл төлөвлөлтөө хийсэн. Түүнийхээ дагуу амьдрана гэж
боддог. Үнэхээр эцсийн мөчид хамгийн хайртай хүнтэйгээ маш сайхан гэр бүлийг
бий болгож, түүнийхээ төлөө хамаг зүрх сэтгэл бүхий л бололцоогоо дайчилж
амьдрахыг хүсдэг. Хайр сэтгэлээрээ учирсан чин сэтгэлээсээ хайртай хүнтэйгээ
гэр бүл болно доо.
-Тэгвэл
яг эрж хайж байсан хүн чинь биш байсан байх нь?
-Би
өөрийгөө л бэлэн бус байсан гэж боддог л доо. Би өнөөдөр хэдэн настай билээ.
Намайг маш олон ажил хүлээж байгаа. тэр үүднээсээ гэр бүлийн амьдрал миний
хувьд төлөвлөснөөс арай эрт байна гэж ойлгосон. Тэгээд найз залуудаа бүх
зүйлийг маш сайн ойлгуулсан. Эцэг эхийн маань ч зөвлөгөө байсан л даа. Ямар ч
байсан өөрөө эцсийн шийдвэрийг гаргасан. Эргээд харахад надад харамсах зүйл
байдаггүй. Цаашдынхаа ирээдүйг л маш сайхнаар төсөөлж байгаа.
-Өөрийг
чинь найз залуугаараа баахан тэтгүүлсэн, барьсан. Тэгээд салчихсан гээд байх
юм?
-Яалаа
гэж дээ. Мэдээж “Эрхэт Монгол” групп “Гала” хамтлагт хөрөнгө оруулалт хийсэн.
Бидэнд маш том тусламж үзүүлж, бүрэн спонсорлож явдаг байсан. Гэхдээ бид хоёрын
хийсэн уран бүтээл, CD, тоглолт бүрийн ашгийг 100 хувь “Эрхэт Монгол” групп
авдаг байсан. Бид тоглолтоосоо нэг ч удаа ашиг авч байгаагүй. Яахав, энд
тэндхийн тоглолт шоу, арга хэмжээнд оролцоод хангалттай мөнгөө олчихдог байсан
л даа. “Эрхэт Монгол” группээс санхүүжилтийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр, бид
дөрвөн жилийн гэрээ байгуулсан. Тийм том хүмүүс мэдээж мөнгө алдахаар ч юм уу,
тийм ажил хийхгүй гэж бодож байна. Бүх зүйл харилцан тохиролцооны үндсэн дээр
гэрээний дагуу ажил явагдаж байсан.
-Ярилцсанд баярлалаа.