Сувдаг сэтгэлтний хорхойг хөдөлгөж, нутаг амьтай хүмүүсийн голыг гонсойлгосон Рапс буюу тосны ургамлын тариалалт 2000 оноос хойш Монголд жил ирэх бүр газар аван цэцэглэж байна. Монголчууд 2005 онд 9000 га, 2006 онд 16 000 га, 2007 онд 50000 га талбайд рапс тариалжээ.
Атрын гуравдугаар аяныг эхлүүлсэн энэ жилийн хувьд хэдий хэмжээний талбайд рапс тариалж байгаа нь одоогоор нууц байна. 2007оны хаврын тариалалтын үеэр Хүнс хөдөө аж ахуйн яамны холбогдох албаныхан 15 мянган га-д рапс тариална гэсэн тооцоог гаргаж байсан. Гэтэл тариалалтын явцад рапс тариалах талбайн хэмжээ мэргэжилтнүүдийн тооцоолсноос хэд дахин өссөнийг 2007 онд тариалсан 50 000 га талбайгаас харж болно. Өнгөрсөн онд зөвхөн Сэлэнгэ аймагт л гэхэд өнөөх улсын хэмжээнд тариална хэмээн хэлж байсан хэмжээний буюу, 15 мянган га-д тариалсан байна. Рапс гэгч тосны ургамал нь хэдхэн жилийн өмнөөс эрчимтэй тариалагдаж байгаа боловч үүнийг Монголчууд огт мэддэггүй гэсэн үг биш юм. Рапс-нь бахим өндөр ногоон иштэи нимгэхэн шар цэцэгтэй тосны ургамлын нэг төрөл. 1980-аад оны үед тэжээлийн зориулалтаар сэлгээ болгон тариалж байжээ. Гэвч хөрсөнд халтайн дээр Монголчууд төдийлөн хэрэглэдэггүй учир нэг хэсэг тариалаагүй. Харин ойрын жилүүдэд энэхүү ургамлын үнэ нэлээд өндөр болсноос манайхан тариалах сонирхол ихтэй болсон байна. Гэхдээ энэ нь дан ганц өндөр үнийн сонирхлоос болсонгүй рапсын үрээс их хэмжээний тос гаргаж авдаг манай урд хөрш маань өөрийн нутаг дэвсгэрийн хөрсөө хайрлаж "Хятадын газар нутагт рапс тариалахыг хориглосон"-той холбоотой гэнэ.
Муу л бол хойд хар овоохой гэгчээр муу бүхнээ манайд шахаж манайхаас өнгөтэй өөдтэйг нь хуу хамаад сурчихсан өмнө зүгийн хөршүүд маань би үхэхээр чи үх гэдэг зарчмыг хатуу баримтлан манайх руу хошууран орж иржээ. Ийнхүү манай атар газар руу хошуурсан Хятадууд анх манай газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тариалж байсан бол одоо Булган, Хэнтий гээд хаа сайгүй тариалж байна. Зөвхөн хятадууд төдийгүй Монголчууд ч өөрсдөө рапс тариалах нь элбэгшжээ. Рапс нь улаан буудай тариалсанаас хэд дахин их ургац хураах боломжтойн дээр түүнээс ч их мөнгө олох эх үүсвэр болдог аж. Уг нь хоёр жилийн өмнө хэсэг судлаачид манайд рапс тариалж буйтай холбогдуулан нэгэн судалгаа, зөвлөгөө гаргасан байна. Тэр нь "Улаан буудайн үнэ дэлхийн зах зээл дээр өсөх нь тодорхой боллоо. Иймээс Монголчууд буудайгаа ахиухан тариалж нөөцтэй болох хэрэгтэй. Эсвэл энэ тариалж байгаа рапсын татварыг нэмэгдүүлж түүнээс олсон орлогоороо улаан буудайгаа нөөцлөх нь зүйтэй" гэсэн байсан байна. Гэвч ухаан сайтай дээдэс маань судлаачдын энэ саналыг хүлээж авах нь бүү хэл чихнийхээ хажуугаар өнгөрүүлснээр өнөөдөр буудайн үнэ тэнгэрт хадаж, рапс хэмээгч тосны ургамал монголоор нэг тариалагдаж байна. Үнэ өртөг өндөртэй энэ ургамлыг тариалах нь эдийн засгийн хувьд ашигтай ч экологи талаасаа хамгийн хортой. Учир нь рапс хөрсний үржил шимийг өөртөө шингээдэг тул тариалсан талбай хэдэн жилдээ ашиглах боломжгүй болдог байна. Рапс усалгаагүй нөхцөлд га-гаас 40-50 центнер ургац өгдөг төдийгүй зөвхөн үрийн ургац нь нэг га-гаас наймаас арван центнер авдаг бөгөөд нэг тонн рапсаас 300 орчим килограмм тос гардаг байна. Ийм арвин ургац өгдөг ургамлыг тариалаад манайхан ашиг шимийг нь хүртэж чадаж байна уу гэвэл үгүй. Монголын газрын хөрсийг эргүүлээд хаячихав уу гэлтэй хорлон сүйтгэгч рапсын үр бүгд урд хөршийг зорьдог. Эцэст нь манайд үржил шимгүй хөрс л үлдэнэ. Саяхан Дархан хотод ургамлын тосны үйлдвэр баригдах гэж байгаа тухай мэдээ цацагдлаа.
Тэр үйлдвэрийн хүчин чадлын дөнгөж 20 хувь нь л Монголчуудыг ургамлын тосоор хангах юм байх. Үлдсэн 80 хувийг гадаадад экспортлох гэнэ. Энэ үйлдвэрийн давуу тал нь эх орныхоо хөрсийг хайрлаж монголчуудаас багахан хэмжээний рапс авч, ихэнхийг нь гадаадаас импортоор оруулж ирнэ гэх юм. Хүн сонсоход үнэхээр тааламжтай мэдээ. Гэвч гадаадаас түүхий эдээ оруулж ирж энд боловсруулчихаад буцаагаад экспортлох гэж байга тэрхүү компани ашигтай ажиллаж чадна гэж үү. Тэд үнэндээ аль эртнээс арчилгаа шаарддаггүй рапс тариалж амтанд нь орчихоод одоо үйлдэрийн түүхий эд бэлтгэх нэрийн доор илүү их га-д тариалах бодолтой мэт санагдана. Өнгөрсөн онд 50 000 га-д тариалсан энэ жил хэдэн арав дахин илүү тариалж байгаа гээд бодохоор аюул хаяанд ирэх байтугай гэрт ороод ирчихсэнийг илтгэнэ. Угтаа тосны ургамал ахиу тариалах нь хөрсөнд халтай учраас хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого тодорхойлогчид 2020 он хүртэлх газар тариаланг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд рапс буюу тосны ургамлыг тусгаагүй байна. Тэртэй тэргүй алтны мангасуудаар сэндийчүүлээд дууссан монголын тал нутаг одоо рапст залгиулж байна.
Н.Будсүрэн