Улаан буудайн ханш уурганаас алдарсан тухай эл дүгнэлтийг дэлхийн эдийн засаг, худалдааны толгой цохидог томоохон байгууллагууд болох Financial Inc, World markets-ийн шинжээчид хийж байна. Энэ оны эхний улиралд 1260 ам.доллар даваад байсан улаан буудайн ханш сүүлийн гурван сард чамгүй буурсан юмсан, Улаан буудайн үнэ өсч буй сургаар манай эах зээл дэх гурил, гурилан бүтээгдэхүүний ханш эрс чангарч иргэд 500-хан грамм талхаа 640-800 хол давсан төгрөгөөр худалдан авч эхлэв. Хөдөө аж ахуйн эл түүхий эдийг дэлхийн биржийн акулууд ашгүй сулхан үнэлж эхэлсэн цаг энэ оны дөрөвдүгээр сарын дунд үе. Лондон, Нью-Йоркийн бараа, түүхий эдийн биржид улаан буудайн нэг бушелийн /35.2 литр/ ханш 797 ам.доллараар үнэлэгдсэн тавдугаар сарын 27-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд чуулсан санхүүгийн байгууллагуудын хурлаар талх, гурилын жишиг үнийг тогтоосон. Нэгдүгээр гурилын дундаж үнийг 780, талхныхыг 550 төгрөгөөр үнэлсэн удаатай.
Гэтэл одоо... Хэдэн сар намжмал байсан хөдөө аж ахуйн мөнөөх түүхий эдийн үнэ уурганаас алдрав бололтой. Улаан буудайн ханшийн өсөлтийг биржийн экслертүүд хоёр шалтгаантай холбон тайлбарлаж байна. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дэх хар алтны ханшийн сагсуурал. Францад болсон Европын бизнесийн их хурлын уеэр "Газпром" компанийн Ерөнхий хорооны дарга Алексей Миллер нэг торх нефтийн үнэ 250 ам.долларт хүрч, улмаар хар алтны дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн улам ч ширүүснэ хэмээн саяхан мэдэгдсэн. Ер нь ч газрын тосны салбарын гадна, дотны мэргэжилтнүүд хар алтны ханш ирэх долдугаар сард 150, энэ оны эцэс гэхэд 200 ам.долларт хүрнэ гэж сануулсаар байгаа. Долоохон хоногийн өмнө баррель нь 139 ам.доллар давж, түүхэн дээд амжилтаа эвдсэн "сахилгагүй" түүхий эд Алексей МиллериЙн таамагласанчлан 250 ам.долларт хүрэх магадлал өндөр байна.
Улаан буудайг хөөргөдөж буй хоёр дахь хүчин зүйл байгаль ээжийн хатуурхал. Цаг агаарын байдал тааламжгүй байгаагаас энэ онд арвин ургац авах боломжгүй байна гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн цаг саяхан. Улаан буудайн тариалалтын гол бүс нутгуудад ган, үер нүүрлэж ургац алдах аюулд өртөөд буй. Тухайлбал, дэлхийн хэд хэдэн бүсэд нүүрлэсэн гамшгийн улмаас эрдэнэ шишийн үнэ мөн л цойлж эхлэв. Хэдэн сарын турш хөдөө аж ахуйн уг бүтээгдэхүүний 500-600 ам.долларын хооронд хэлбэлээж буй ханшийг уншигч танд мэдээлснээ санаж байна. Гэтэл ойрын өдрүүдэд эрдэнэ шишийн үнэ хэрхэн өсч буйг ханшийн мэдээллийн байнгын уншигч эрхэм та юу эс андах вэ.
Э.Сайхантуяа