“Москва-80” олимпийн чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд зодоглосон Д.Оюунболд эхний даваанд Румыний А.Нягуг оноогоор, 2-4 дүгээр тойрогт Перугийн Уртадо, Кубын Родригес, Иракийн Махнул нарыг цэвэр ялав. Тавын даваанд 1979 оны Европын аварга, мөн оны ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын И.Цочевтой учраа таарлаа.
Энэхүү барилдааныг БНАСАУ-ын бөх Ли Хо Пен энгийн хувцастай үзэгчийн суудлаас үзэж байсан гэдэг. Учир нь Болгарын бөх манай Оюунболдыг ялвал Хойд Солонгосын бөх барилдалгүйгээр дөрөвдүгээр байрт орох, манай хүн Цочевыг хожсон тохиолдолд балкан эр медальгүй хоцрох нөхцөл байдал үүсээд байлаа. Хэзээнээс найрамдалт харьцаатай Зөвлөлт, Монгол, Болгарын бөхчүүд энэ тохиолдолд зайлшгүй тохиролцоно гэж тэрбээр тооцоолж байсан нь лавтай. Гэвч Монголын Оюунболд шударгаар барилдаж өрсөлдөгчөө буулган авахад Хо Пен маш их баярлан, бэлтгэлийн хувцсаа яаран тайлж, бие халаалтаа хийж эхэлжээ. Тэдний барилдаан 7:7 харьцаатай өндөрлөж, анхны оноо авсан гэдгээрээ солонгос эр ялагч болон мөнгөн медалийн болзол биелүүлсэн байна.
Энэ барилдааны дараа Оюунболд хөлсөө ч сэврээж амжилгүй аварга болох ерөөлтэй ЗХУ-ын нэрт бөх Сергей Белоглазовтой барилдаж дийлдээд хүрэл медалийн болзлыг хангасан юм. Ийнхүү Дугарсүрэнгийн Оюунболд агсан олимпийн наадамд анх удаа зодоглоод л медаль хүртсэн түүхтэй.
Түүний энэхүү медаль одоогоор манай чөлөөтийнхний олимпийн наадмаас авсан сүүлчийн медаль болоод байна. Тэрбээр чөлөөт бөхөөр хичээллэсэн хугацаандаа 1978 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн 1977 онд VI байр эзэлж, Ах дүү найрамдалт армиудын тэмцээнд хоёр, “Интернациональ” тэмцээнд гурван удаа түрүүлж, Монгол Улсын аваргаар 12 удаа тодорч байжээ.