Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль:
Оюутны
дотуур байрандаа засвар хийхгүй
Энэ
жил дотуур байрандаа урсгал засвар хийхгүй гэнэ. Учир нь өмнөх жилүүдэд
байрныхаа өрөө болгоныг сайн засвар хийсэнтэй холбоотой аж. Одоогоор засах
жижиг засварын ажилбайгаа төдийгүй хана, шал, будах хагарч эвдэрсэн хаалга
цонхнуудаа энэ сарын 25-наас эхлэн засахаар төлөвлөөд байгаа юм байна.
Монгол Улсын Их сургууль
Усны
өрөөнүүдийг засна
Дотуур
байрнуудынхаа засварын ажлыг энэ долоо хоногоос хийж эхэлжээ. Байрны засвар
хийх ажил 9-дүгээр сарын 1-ний өдөр
хүртэл хийгдэх аж. Ерөнхийдөө дотуур
байрнууд ашиглалтад ороод олон жил
болсон болохоор муудаж эвдэрсэн зүйлс зөндөө байгаа. Энэ жил хамгийн их эвдрэлтэй байгаа оюутны
нэгдүгээр байрандаа түлхүү засвар хийхээр болжээ. Энэ байр 50 жил болсон
төдийгүй модон шалтай учраас элэгдэн муудаж өгөрсөн байна. Мөн хананых нь
шавар муудсан өрөөнүүдыг шавардах ажил
хийгдэх төдийгүй халуун, хүйтэн
усны өрөөнүүдыг шинээр засах ажлыг хийхээр төсөв баталжээ.
Соёл урлагийн их сургууль
Хортон
шавьж устгах ажлаа удахгүй хийнэ
Энэ
жил СУИС-ийн оюутны дотуур байр 120 өрөөнийхөө таазыг замасагдаж сантехникийн
хоолойнуудыг солих ажлыг хийхээр болжээ.
Энэ байр бүх өрөөгөө зуравдугаар сарын
15-наас суллаж хүнгүй болгоод хоёр сарын хугацаатай өрөөнүүдыг түрээсэлдэг байна. Нэг өрөөгөө 60 мянгаар
турээсэлж сургуулийнхаа төсөвт оруулдаг
аж. Хортон шавьж устгах ажлыг энэ сарын 20- нд хийж эхэлнэ.
Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургууль
Дээврээсээ
бусдыг засахгүй
Бусад
сургуулиудын дотуур байрыг бодвол харьцангүй
цэвэрхэн. Ашиглалтад ороод 30 гаруй жил болж байгаа болохоор өгөрч муудсан
зүйлс бага байдаг гэнэ. Хамгийн дээд өрөөнүүдэд засвар хийнэ. Олон жил болсон
учраас энэ зуны бороонд дээврээсээ ус гоожсон учир дээврийн ажлыг хийхээр 15 сая төгрөгийг төсөвлөжээ. Мөн энэ
байрны 2-3 давхрын өрөөнүүдыг
хүмүүст түрээслүүлэн хоёр сая төгрөгийн ашиг олжээ.
Монгол Улсын Боловсролын их сургууль
Шавьжны
устгал хийгээд нэмэргүй
Оюутны
дотуур байртай сургуулиудаас эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохир орчинд оюутнуудаа байлгадаг.
Боловсролын их сургууль жил болгон их
засварын ажлаа дөрвөн байрандаа ээлжлэн
хийдэг аж. Өмнөх жил хоёрдугаар байрандаа засвар хийсэн. Баригдаад
45 жил болж байгаа. Оюутны нэгдүгээр дотуур байрандаа засвар хийхээр болжээ.
Энэ байранд ямар засвар хийж
байгаа талаар байрны багш Т. Э.Мөнхтуяатай ярилцлаа.
-Танай
байр энэ хичээлийн жилд дотуур байрандаа ямар засварын ажил хийж байна вэ?
-Манай
барилга бусад дотуур байраас муу. Олон жил засварын ажил хийгдээгүй. Зургаан
сая төгрөгийн засвар хийх төсөв гаргаад
засварынхаа ажилдаа ороод байна. Хамгийн эхэнд хийгдэж байгаа ажил шалны
модоо солино. Олон жил болсон болохоор эхнээсээ хугарч бас дороосоо
өгөрсөн. Нэг давхрын бүх шалны
модыг хуулчихсан байгаа.
-Танай
байрыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй
жоом, бясаа ихтэй гэж оюутнууд гомдол гаргадаг?
-Байранд
орсон хүүхдүүд хогоо удаан хадгалснаас мөн байрандаа ариун цэврийг
сахидаггүйгээс болж мөөгөнцөр болоод жоом, бясаа өрөө болгонд үүрэлчихсэн
байдаг. Жил бүр устгал хийдэг ч эргээд л сар болохгүй гараад ирдэг.
-Засвар
хийж байгаа мөртлөө өрөөнүүдээ хүмүүст түрээсэлсэн байгаа харагдлаа?
-Манай
байр 150 гаруй өрөөтэй одоогоор 50 өрөөг хүмүүст түрээсэлж байна. Түрээсээр
олсон мөнгөө засвартаа нэмэрлэдэг юм. Энэ жил өрөө түрээслээд 1,5 сая төгрөг
олсон. Жилд оюутнуудаас авсан мөнгөө
яадгийг би мэдэхгүй. Цонх хаалга шинээр
солих тухай яригдаж байгаа ч солих эсэх
нь шийдэгдээгүй байна.
Ямар ч байсан их, дээд сургуулиуд хичээлийн шинэ жил эхлэхэд нэг сар дутуу байгаа үед сургууль болон оюутныхаа дотуур байрны эвдэрхий зүйлээ засч будагны ажил хийж байна. Дээрх сургуулиуд шавьжны устгал хийдэг ч удалгүй дахиад л жоом бясаа үүрлэчихдэг хэмээн хариуцсан албан тушаалтнууд нь дуу нэгтэй хариулж байсан юм.Шинэхэн оюутнуудыг жоом, бясаа гүйсэн байр угтана
Э.Хүрэлбаатар