Джим Биланд Роджерс (James Beeland Rogers) дэлхийд "аянчин-хөрөнгө оруулагч" нэрээрээ алдартай. Тэрээр Джордж Соросын (George Soros) хамтаар Quantum Fund санг үүсгэн байгуулсан ба 1998 онд Rogers international commodities index буюу RICI-г байгуулжээ. Энэ компани нь олон улсын таваарын зах дээрх түхий эдийн тавааруудын сагсны үнийг тодорхойлдог билээ. Ялангуяа дэлхийн хүн ам хурдацтай өсөж байгаа болон хөгжиж байгаа орнуудын эдийн засаг хөгжингүй гүрнүүдийн түвшинд ирж, тэдний түүхий эд болон хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ эдгээр бараануудын үнийг өсгөж байгаа өнөө үед түүний туршлага маш чухал байна. Роджерсын үзэж байгаагаар нефть болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөж байгаа өнөө үед эрчим хүч хадгалагч болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийсэн нь дээр. Хэдхэн сарын өмнө өгсөн ярилцлагадаа тэр хэлэхдээ: "... ойрын 10-15 жилд хөдөө аж ахуй буюу газар тариалангийн салбар өөрийн хөгжлөөрөө тэргүүн ээлжинд байх болно. Мөн эртнээс газар тариалангийн салбартай хамтран ажилладаг "консерватив" банкнууд (тухайлбал Rabobank NV)-ын хувьд "нар гийх" болно" гэжээ.
Роджерс дээрх ярилцлагадаа нэг барелль нефтийн үнэ 150-200 ам.долларт хүрч магадгүй гэж зөгнөж байсан. Үүний дараа ч түүний хэлснээр нефтийн үнэ өсөх болж, одоо 150-д хүрээд байгаа билээ. Бидний мэдэж байгаагаар нефтийн үнийн өсөлт дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-д ч сөрөгөөр нөлөөлж, санхүү болон зээлийн салбар дахь хямралыг улам дордуулсан билээ. Гэхдээ Роджерс энэхүү хямралын хэр ноцтойг ухамсарлаж, дуусах болоогүйг ойлгож байгаа ч гэсэн сэтгэл санаагаар унаагүй байна. Тэрээр эртнээс "нээлттэй"-гээр хятадын валютыг уналтад орчоод байгаа америк доллараас илүү дээр гэж мэдэгдэж байсан бөгөөд Роджерс өөрийн бүх америк мөнгүүдийг юань, мөн түүний таамаглаж байгаагаар ханш нь өсөх бусад валютад шилжүүлэх тухайгаа олон удаа хэлж байсан. Түүний бизнесээ эхлүүлэх гэж буй шинэ "үүр" нь Сингапур бөгөөд тэр хятадын зах зээлийг хөрөнгө оруулалт хийж, мөнгө босгоход хангалттай чадвартай болсон гэдэгт бүрэн итгэлтэй байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагч маань америкийн эдийн засгийн ирээдүй болон эрх баригчдаас авч буй арга хэмжээнд нилээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Саяхан тэрээр Америкийн Нэгдсэн Улсын Холбооны Нөөцийн газар инфляцийг хязгаарлахын тулд мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж байна, мөн энэхүү албаны тэргүүн Бен Бернанкег (Ben Bernanke) "эсвэл худалч, эсвэл тэнэг" хүн гэжээ. Джим Роджерсын шинэ санаа Хятад, хөгжиж буй орнуудын эдийн засаг, түүхий эдийн хэрэгцээ зэргээс гадна хамгийн гол нь түүнтэй холбоотой компаниуд руу чиглэж, суурилж байгаа юм.
Энэ зорилгын дагуу S-Network Global Indexes-тэй хамтран тэр шинэ жагсаалт бүтээсэн – The Rogers Van Eck Hard Assets Producers Index - түүхий эдийг бус харин бий болгодог, худалддаг компаниудын үзүүлэлтийг харуулдаг юм. Одоохондоо уг нэрсийн жагсаалт дээр үндэслэн хийсэн хөрөнгө оруулалтууд байхгүй байгаа ч S-Network-ийн дэд ерөнхийлөгч Джозеф Лакорте (Joseph LaCorte)-ийн хэлж байгаагаар ойрын хугацаанд зохих сангууд бий болох ажээ. Лакортегийн бодлоор: "Түхий эдийн бүтээгдэхүүний өндөр үнээс ашиг олдог компаниудад, тухайлбал Еххоn Mobile болон Mosaic, хөрөнгөө байршуулах нь фючерсийн зах зээлээс илүү ашигтай байх болно". "Бидний таамагласнаар түүхий эдийн зах зээлийн ирээдүйн төлөв Хятад, Энэтхэг, Ойрх Дорнод, Хойд Африк болон дэлхийн бусад хөгжиж буй улс гүрнүүдийн хөгжлийн хурдыг харахад өмнөх үеийн адил маш сайн байгаа ба түүхий эдийн эрэлт өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна".
Шинэ нэрсийн жагсаалт өөртөө 310 компаний хувьцааг багтаадаг бөгөөд тэд дэлхийн зах зээлийн хөрөнгөний 15 хувийг эзэлж байна. Зургаан чиглэлд хуваагддаг эрчим хүч хадгалагч, хөдөө аж ахуй-газар тариалан, үндсэн болон аж үйлдвэрийн металлууд, үнэт металлууд болон альтернатив сонголтууд. Энэхүү нэрсэд багтахын тулд тухайн компанийн жилийн орлогын хагас нь байгалийн баялагийн олборлолт, эсвэл дэлгэрүүлэлт, түүнтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гарах ёстой (зөвхөн усан чиглэлийн компаниуд үүнд хамаарахгүй юм). Эдгээрээс хамгийн товойж гарч ирээд байгаа фирм бол хөдөө аж ахуй, энергетик зэрэг олон салбарт тэргүүлж буй Monsanto, Exxon Mobil, болон Potash Corp. of Saskatchewan юм.
С. Амар