Даян дэлхийн спортын их баяр наадам-зуны олимпийн ХХIX наадмын жү-до бөхийн төрөлд гарамгай амжилт гарган алтан медалийн эзэн болж Монгол Улсын түүхэнд анх удаа олимпийн аварга хэмээх эрхэм дээд алдрыг хүртсэн Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр шагнасугай.
Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртээх тухай
Бээжин хотноо болсон зуны олимпийн ХХIX их наадмын жү-до бөхийн төрөлд амжилттай барилдаж, олимпийн алтан медаль хүртсэн, дэлхийн цомын болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт жү-до бөхийн олон улсын хэмжээний мастер Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртээсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР
ОЛИМПИЙН
АВАРГА НАЙДАНГИЙНТҮВШИНБАЯР ТАНАА
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг, их спортын баяр - зуны олимпийн ХХIX наадмын жү-до бөхийн барилдааны төрөлд өрсөлдөн авхаалж самбаа гаргаж, эрч хүч, ид хавыг гайхуулан монгол бөхийн ур чадварыг үзүүлэн дэлхийн шилдэг хүчтэнүүдийг өвдөг шороодуулж, монголын тамирчдаас анх удаа олимпийн аварга цол хүртэж түмэн олны хүсэл зоригийг биелүүлсэн Танд Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.
Таны үзүүлсэн гайхамшигтай, өндөр амжилт Монголын тамирчдыг амжилтын оргил өөд хөтлөх болно гэдэгт итгэлтэй байна.