Соло карьераа эхлээд удаагүй байгаа дуучин Ану анхны бие даасан тоглолтоо хийх
гэж бүтэн зуны турш хүлээж байна.
“Неу Ану” дууныхаа үгийг бичиж, клипныхээ продюссероор өөрөө ажиллан рок попын
томчуудаас “кок” авсан юм. Өдгөө 22 настай залуу дуучин 2008 оноос миний үе
эхэлнэ гэж ам бардам мэдэгдэж байсан бөгөөд “Алтан түлхүүр” сантай хамтран
зохион байгуулж буй анхны бие даасан тоглолтоо зургадугаар сарын 3-нд хийхээр
төлөвлөж байсан ч энтеровирус-71 өвчний улмаас цуцлагдсан.
Хорио тавигдсаны дараа долдугаар сарын 7-нд хийхээр төлөвлөсөн хэдий ч улс
даяар зарласан онцгой байдлын хорио бүрэн тавигдаагүйн улмаас бас дахин
хойшлсон. Гэвч дуучин бүсгүй шантралгүй ирэх сард энэхүү тоглолтоо заавал хийнэ
хэмээн бүсээ чангалан бэлтгэл ажлаа эхлээд байгаа гэнэ. Анугийн энэхүү тоглолт
үнэгүй болох юм.