Дуучин BX- тэй ярилцлаа. Тэрбээр Монголын рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч нэлээд амжилттай явж байгаа нэгэн. Түүнтэй ярилцахаар түүний хичээллэдэг фитнесс клубыг зорьсон юм.
-Бялдаржуулах төвд хичээллээд удаж
байна уу?
-Жил орчим
хичээллэж байна. Гэхдээ дунд нь нэлээн удаан тасалдсан. Хичээл, сургуулиа
төгсөх энэ тэр гээд. Саяхнаас нэлээд идэвхтэй хичээллэж байгаа.
-Үр дүнгээ өгч байх юм уу?
-Урьд нь би
их туранхай, бөгтийж явдаг ч гэх юм уу
тийм байсан. Одоо өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдэж байгаа.
-Их булчинлаг болох муухай биш үү?
-Тийм.
Бүжиглэдэг хүн их булчин, шөрмөс нь зангирсан байх дэмий байдаг. Яг л өөртөө таарсан, хөдөлмөрч биетэй болохыг
хүссэн. Бүжгийн багш маань жаахан дургүйлэхээд л байдаг юм.
-Сургуулиа төгссөн гэлээ. Ямар
мэргэжил эзэмшсэн юм бол. Мэдээж урлагийн сургууль уу?
-Би
Бизнесийн удирдлага, маркетингийн
чиглэлээр Улаанбаатар дээд сургууль төгссөн. Хүмүүс дуулдаг байж яагаад ийм
сургууль сонгосон юм, СУИС-т орохгүй яасан юм
гэж асуудаг л даа. Дуулах хүсэл байсан ч гэсэн энэ мэргэжил минь их
хэрэг болж байна.
-Үргэлжлүүлж сурах уу?
-Суралгүй
яахав. Энэ намраас Магистртаа эсвэл англи хэлний сургуульд явахаар төлөвлөж
байгаа.
-Чиний нэрний утгыг асуугаарай гэж
олон уншигч захисан. Баянхонгорынх болохоор тэгж нэрлэсэн энэ тэр гээд олон
таамаг байдаг.
- BX гэж
нэрийг арван жилд байхад надад өгч байсан. Ангийн хамтлагтаа дуулж эхэлснээс
хойш бие биендээ хоч өгөөд тэгээд л би энэ нэрээ авсан. Миний бүтэн нэрийг
Батбаатар гэдэг. Гэхдээ дотны найзууд
маань намайг Баагий, Батбаатараа гэж дууддаг. Гол утга нь Батбаатар гэж хүн
нууцлаг “X” гэсэн л утгатай. Баянхонгор нутгийн хүү гээд Баянхонгорынхон сүйд
болж байна гэж байна шдээ. Сүүлдээ бууз, хуушуур ч гэх шиг. Баянхошуу ч гээд
мэдэхгүй, зөндөө олон янзаар дууддаг шдээ. Хүмүүс тэгээд өөр өөрийн
төсөөллөөрөө болно биз дээ.
-Ямартай ч Баянхонгорынх биш болж
таарсан уу?
-Тийм.
Манай өвөө, эмээ Архангайн Хотонт гэж газар намайг багад байдаг байсан. Аав,
ээж хоёр хотод оюутан байж намайг өвөө,
эмээ дээр очиж төрүүлсэн. Тэгээд дөнгөж зургаан сартай байхад минь эмээ, өвөө
дээр орхиод явсан гэсэн. Дөрөвдүгээр
ангид байхдаа хотод шилжиж орж ирсэн. Нийслэлийн 28-р дугаар сургуулийг
төгссөн.
-Тэгвэл Архангайн хүү байсан байж.
-Тийм ээ. Нутагтаа их хайртай.
-Гэр бүлийнхээ
тухай жаахан дэлгэрэнгүй танилцуулаач. Одоо хэн хэнтэйгээ байдаг вэ?
-Би эхээс
гурвуулаа, хоёр эрэгтэй дүүтэй. Нэг дүү маань бас дуулах сонирхолтой гэж
байгаа. Юу... аав маань 1997 онд нас
барсан. Хамгийн харамсалтай нь амьдралдаа
би аавтайгаа маш цөөхөн уулзсан. Надтай их адилхан, тийм хүн
байсан. Ээж, аав хоёр маань их эрт
салсан юм билээ. Би тэгээд эмээ, өвөө
дээрээ хар багаасаа өссөн
болохоор ер нь ээж, ааваасаа жаахан хөндий. Хотод орж ирээд ах, эгчийнхээрээ
байдаг байсан. Ээж маань одоо Чехэд байгаа. Яг одоогоор ганцаараа л амьдарч
байна даа.
-Бага насны хөгжилтэй дурсамжаасаа
хуваалцаач?
-Бага насны
дурсамж гэхээр нэг их зүйл орж ирэхгүй байна. Их тийм мөрөө хавчсан, ичимхий
хүүхэд байсан. Нээрээ хааяа хааяа наадмаар эмээгээсээ гуйж морь унадаг байсан. Тэр бас их гоё дурсамж.
Цэцэрлэгт байхдаа ямар дуун дээр билээ дээ, нэг дуун дээр үг зохиогоод өвөө,
эмээдээ зориулж дуу дуулж өгч байлаа. Би сандрахаараа мөрөө хавчаад л, хоолой
чичирдэг хүүхэд байсан. Бага насны
дурсамж гэвэл эмээ, өвөөтэй минь холбоотой. Тэдэндээ л их баярладаг. Намайг их
бие даасан байдлаар өсгөсөн болов уу гэж боддог. Энэ амьдралд чи өөрийнхөө
төлөө л явна. Өөр хэн ч чиний төлөө явахгүй учир хатуужилтай бай гэж их
сургадаг байсан.
-Анхны
хайртайгаа учирсан л биз.
-Анхны хайр байсан уу яасан. Арван жилдээ нэг охинд
дурлаж байлаа. Тэр манай ангийн хамгийн хөөрхөн охин байсан. Түүнд маш олон
банди нар сайн байлаа.
-Тэгээд амжилттай юу?
-Үгүй.
Амжилт олоогүй. Гэхдээ миний шүлэг бичих авъяас гэх юм уу даа тэр зүйл илэрсэн.
Гэртээ очоод тэр охины тухай бодоод шүлэг бичиж эхэлсэн нь бас тэр охинд
дурласны хэрэг гарсан шүү.
-Одоо хайр дурлалын завиар хэр зэрэг
хөвж байна?
-Хайр
дурлалд суралцаад л явж байна. Охинд хаягдаад л... Яг одоогоор найз бүсгүйгүй байгаа.
-Гэр бүлээ төлөвлөсөн үү?
- Одоо
миний хувьд арай эрт байна. Мэдээж сайхан гэр бүл гэдэг хүн бүрийн мөрөөдөл
байдаг болов уу. Гэр бүлд хамгийн чухал нь элэг бүтэн амьдрал. Багадаа би
яагаад ингэж амьдрах ёстой гэж их боддог байсан болохоор тийм л амьдралыг өөрийн амьдралдаа давтахыг
хүсэхгүй байна.
-“New star” студитэй хувь заяагаа
холбосон түүхээсээ товчхон яриач? Чиний багын мөрөөдөл дуучин болох мөн үү?
-Багадаа
дуучин болохыг л хүсдэг байсан. Арван жилдээ найзуудтайгаа хип хоп хамтлаг байгуулж байлаа. Гэхдээ би
үгэлж чаддаггүй юм аа. Поп дахилтыг нь дуулдаг байсан. Дуулах хүсэл байсан ч
надад мөнгө байгаагүй. Би дуучин болмоор байна гээд л гэрийнхэндээ хэлэхээр тэр
бол тэнгэрийн зүйл, чи одоо хичээлдээ
яваад, гэрээ цэвэрлээд, хүүхэд хараад байж бай гэдэг байсан.Тухайн үед
Star гэж нэртэй байсан, манай
студи. Дуулах хүсэлтэй залуусыг
шалгаруулж авч байхад нь би очиж шалгуулсан.
Грэг Дэвидийн нэг дуун дээр Монгол үг хийгээд дуулж байлаа. Тэгж л
Мандах эгч, Гантөр ах, энэ студитэйгээ хувь заяагаа холбож, өдий зэрэгтэй явж
байна.
-Пентатоник наадмын хамгийн, хамгийн
шагналыг дебют дуучин, хамтлаг юм болов
уу гэж боддог. Чиний хувьд энэ жил энэ эрхэм шагналыг гардсан.
-Энэ жилийн
төдийгүй өнгөрсөн жилийн Пентатоник наадам миний хувьд мартагдашгүй болж
өнгөрсөн. Өнгөрсөн жилийн Пентатоникоор дуучин Болдтой нэг номинацид өрсөлдөхөд
Болд ах шагналаа авчихаад “BX ээ хоёулаа R and B урсгалд ихийг хийнэ шүү” гэсэн
нь намайг их хурцалсан. 10 жил урлагт зүтгэсэн тэр хүн намайг тоож тэгж хэлсэнд
их баярлаж байсан шүү. Энэ жилийн хувьд хоёр Пентатоник авсан. Дебют дуучин
гэдэг үнэхээр том шагнал. Сарантуяа эгч намайг шагнал авсны дараа “чи хийх
ёстой зүйлийнхээ 20 хувийг л хийсэн гэж бод. Шагналыг чамд сайн хийсэн биш,
сайн хийгээрэй гэж өгдөг юм шүү” гэж хэлж байсан. Пентатоник авснаараа би илүү ихийг хийх урам
зориг орсон.
-Магадгүй хамгийн сэтгэл хангалуун
буусан тайз чинь Пентатоник байсан байх.
-Тийм ээ. Мөн мэдээж миний анхны тоглолт. Анхны тоглолтын
ард гарчихлаа гэхэд их сонин байсан шүү. Энэ нь New star студийн хамт олны болон маш олон уран бүтээлчийн хүч
хөдөлмөр шингэсэн тоглолт байсан.
-Чиний фенүүд
магадгүй хоёр дахь тоглолтыг чинь хүлээж байгаа байх.
-Хоёр дахь
тоглолтоо ямартай ч энэ ондоо багтааж хийх байх. Үүнийг манай студийнхэн шийднэ.
-BX-ийн байх
хамгийн дуртай орчин?
-Уул нь их
гэр амьтай хүүхэд байгаа юм. Одоо зав зай гарангуут л эмээ, өвөө дээрээ очдог.
Эмээ маань намайг хонь их хариулуулдаг байсан. Тэр нь бас намайг ганцаараа байх
нэг тийм боломж олгож байсан юм болов уу
гэж боддог. Ганцаараа уулан дээр гараад юм бодоод суух гоё. Яагаад би ингэж
амьдрах ёстой юм бол энэ тэр гээд их боддог байж. Бас их дуулдаг байсан. Гэртээ
харин харьтлаа хэхэ. Ер нь хүн өөрийгөө таних л их чухал. Би ямар хүн байх
ёстойв, юунд хүрэхийг хүсч байна тэгээд тэр орчноо өөрөө сонгоод амьдрах
хэрэгтэй болов уу.
-Чамайг их ном
уншдаг гэж сонссон юм байна.
-Ном цуглуулах, унших их дуртай. Өөрийгөө хөгжүүлсэн
номонд их дуртай. Номноос их цэнэг авдаг. Оюутан байхдаа номын санд суучихаад
гарч ирээд гэрлүүгээ алхаж байхад их гоё байдаг байсан. Өглөө бүтэхгүй дээ гэж
бодож байсан зүйл цээжинд багтаад л их гоё болдог. Тэгээд сайн дуунаас их цэнэг
авдаг аа. Дотоод, гадаадын дуучин, хамтлаг гээд.
-Хамгийн сүүлд
ямар ном уншив?
-Д.Пүрэвдорж
гуайн бичсэн “Чингис хаан ба тэнгэрийн увидас” гэж номыг уншиж байна. Одоо
нэгдүгээр ботийг нь уншиж байгаа. Их гоё уран зохиолын хэлээр бичсэн ном байна
лээ.
-Чамайг дуулж байхыг харахаар Жастин
Тимберлекийн стильтэй ойролцоо харагдаад
байдаг.
-Анх намайг
Ашер, Майкл Жексоныг дуурайдаг л гэдэг байсан. Одоо бол
Жастиныг дуурайгаад байна гэдэг. Мэдээж тэднээс санаа авах зүйл их байдаг л
даа. Гэхдээ би л бол би шдээ. Би өөрийнхөөрөө байж чаддаг. Гадаад, дотоодын
олон хамтлаг дуучдыг хүндэтгэж, үлгэр дуурайл авдаг. Магадгүй өнөөдөр
“Соёл-Эрдэнэ”, “Харанга”, Сараа, Ариунаа гэх мэт “аваргууд” гэгдэх ах
эгч нар маань байхгүй бол би
өнөөдөр энд R and B гээд яриад сууж байгаа ч үү үгүй юу.
-Шантрах үе
байсан л биз дээ.
-Өө байлгүй
яахав. Урлаг гэдэг сонин. Их хэцүү даваа, өндөр шалгууртай хэрнээ
түүнээс эргээд гарах гэхээр гарч болдоггүй. Би нэг хэсэг аймаар шантраад болъё
гэж бодоод, ёстой нөгөө гэрийнхний хэлдгээр гэрээ цэвэрлээд, хүүхэд хараад байж
байх нь зөв юм уу гэж бодох үе байсан. Одоо бол урлаг, дуу хөгжмөөс холдож
чадахгүй ээ.
-Арван жилийн дараа BX ямар
хүн болчихсон байх бол?
-Сайн дуучин л болчихсон байж байх. Гэхдээ би далдыг харах
биш, хорвоо яаж эргэхийг мэдэхгүй. Ямартай ч зорилгодоо үнэнч байхад болох биз дээ.
-Дуучин хүний мөрөөдөл сайн дуучин
болох, сайхан студитэй болох гээд л байдаг байх. Чиний хувьд...
-Би өөр
шигээ дуулах хүсэлтэй хэрнээ тийм боломж нөхцөл нь бүрдэх боломжгүй залууст тусална гэж боддог. Авъяастай залуусыг сонгож аваад сайхан амьдрал бэлэглэх
л юм даа.
-Анх R and B дуу дуулаад гараад ирэхэд хүмүүс их цочирдсон
байх гэж боддог. Одоо арай ойлгодог болсон юм болов уу?
-Тийм шүү.
Энэ бас бидний нэг хүндрэл. Хуучин арга барил, нэгэн хэвийн зүйлд дасал болсон
байдал. Гантөр ах маань олон жил урлагт ажилласан болохоор үүнийг ойлгож, их
мэдрэмжтэй дуу хийдэг. Дандаа R and B биш хааяа уянгалаг, гоё поп R and B дуу
гээд. Үүний жишээ нь “My love”. Бас
миний уран бүтээлийг баялаг болгохын тулд олон шилдэг хөгжмийн зохиолчидтой
хамтран ажиллаж байгаа. Саяхан гавьяат болсон “том” Жагаа ах “Sorrow” дууг зохиож өгсөн.
“Харанга”- ын Чука ах, “Гранд” хамтлагийн Хүрэлээ ах, Долгион ах гэх мэт ийм
сайхан хүмүүстэй “New star” студи минь
холбож өгсөн.
-Зохиолын дуу
хэр их сонсож байна?
-Сонсоно оо. Би Адарсүрэн гуайн дууг сонсох их дуртай. Нэг л гоё байдаг,
философитой.
-Сая наадмаар
яаж баярласан бэ?
-Сэлэнгэ рүү тоглолтоор яваад ирсэн. Соёолонгийн тоосонд
дарагдсан. Тэгж л баярласан.
-Чи өөрийгөө
таних их чухал гэсэн. Чинийхээр BX гэж хэн бэ?
-Зорилгодоо үнэнч залуу гэж хэлмээр байна.
Ярилцсан
Ч.Болортуяа