Бид өнөөдөр та бүхэндээ “Хонконг-д төвтэй Хятадын нэгэн компани өөрийн цахим хуудасныхаа нүүрэнд Монголын газрын зургийг БНХАУ-ын хэсэг болгон оруулсантай холбогдуулан Монгол Улсын Гадаад хэргийн яам мэдээлэл хүргүүлсэн байсныг хүргэсэн билээ.
Энэхүү цахим хуудсан дээр гарсан алдааг БНХАУ-ын ЭСЯ анхааралдаа авч Гадаад хэргийн яамаараа дамжуулан судалж үзээд газрын зургийг тавьсан дээрхи компанид хандан залруулах арга хэмжээ авахуулахыг мэдэгдсэн гэж БНХАУ-ын ЭСЯ мэдээлсэн. Үүний дагуу өнөөх компани цахим хуудсан дээрх газрын зурагтаа засвар оруулжээ. Засвар оруулахдаа тусгаар тогтносон Монгол Улсыг “Inner Mongolia” буюу Өвөр Монгол гэж нэрийг нь солин мөн л өөрийн нэгэн муж гэж дор нь тэмдэглэжээ. Энэ нь засвар биш харин ч байдлыг улам дордуулсан хэрэг болсон бус уу.
Тус асуудлаар Монгол Улсын Гадаад Хэргийн яамыг дахин БНХАУ-ын ЭСЯ-нд хандахыг нийт Монголчууд хүсэх нь лавтай. Хэдийгээр энэ явдал нь БНХАУ-ын байр суурь биш гэж эх сурвалж өгүүлэх ч хэн дуртай байгууллага, компани манай улс, нийт ард түмэн, эх түүхийг ингэж уландаа гишгэхийг Монголчууд хүлээн зөвшөөрөхгүй.
Монгол Улсыг БНХАУ-ын муж болгоод дээрээс нь Өвөр Монгол гэж тэмдэглэснийг та энд дарж үзнэ үү.
Ч.Болортуяа